Шинжлэх ухаан технологи-2008
2008-03-31 22:41 Админ


 “Шинжлэх ухаан технологи-2008” Орос номын үзэсгэлэн худалдааны нээлт 2008 оны 3-р сарын 31-нд ШУТИС-ийн Төвлөрсөн номын санд боллоо.
Хоёр дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь өмнөх жилийнхээс илүү олон салбарыг хамарч байгаа юм. Үзэсгэлэн худалдаа долоо хоног үргэлжлэх юм. Үзэсгэлэнг нээж ШУТИС-ийн Ректор Б.Дамдисүрэнгийн хэлсэн үгийг толилуулья.
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

 ШУТИС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд техник технологийн чиглэлийн номын үзэсгэлэнг манай сургууль хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил ОХУ-ын “Мир горной книги” хэвлэлийн газартай хамтран уул уурхайн чиглэлийн 400 гаруй ном, сурах бичгийн үзэсгэлэнг гаргасан билээ. Тус хэвлэлийн газар манай сургуульд 45 төрлийн 5000 ам.долларын үнэ бүхий ном бэлэглэсэн нь оюуны асар том хөрөнгө оруулалт болсныг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.Өнөөдрийн энэ үзэсгэлэнд ч гэсэн тус хэвлэлийн газар оролцож байна. Энэ удаа М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Москвагийн Эрчим хүчний их сургууль, Барилгын инженерийн сургууль зэрэг ОХУ-ын нэр хүнд бүхий томоохон их, дээд сургуулиуд оролцож байгаа. Мөн ОХУ-ын Эрчим хүчний хэвлэлийн газар, Барилгын их сургуулийн Барилгын их дээд сургуулиудын холбоо, Хүнсний хэвлэлийн газар, “ОО Дели”,  Интернэт номын худалдааны төв зэрэг хэвлэлийн газрууд хамтран оролцож байгааг хэлэхэд таатай байна. Түүнээс гадна манай улсын “Эдмон”, “Мөнхийн үсэг”, “Интерпресс” зэрэг хэвлэлийн газрууд өөрсдийн хэвлэсэн техник, технологийн чиглэлийн ном хэвлэлээрээ оролцож байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь   олон салбар, чиглэлийг хамарч байгаа билээ. Манай сургуульд бэлтгэгдэж буй  бүх мэргэжлээр номын захиалга авч, манай номын сангаар дамжуулан уншигчдад хүргэх боломж олгож байгаа нь  сайхан хэрэг юм. Энэ үзэсгэлэнд Эрчим хүч, Барилга, Хүнс Биотехнологи болон суурь боловсролын чиглэлийн номууд тавигдаж байгаа бөгөөд 60 гаруй төрлийн 980 гаруй ном, сурах бичиг, 60 гаруй сэтгүүл, 270 гаруй номын катологийг үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулах юм. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутнуудыг мэдээллээр хангах бидний зорилгод нийцэж байгаа юм.

 Дэлхийн их сургуулиудын vнэлгээ буюу рейтингийн гол vзvvлэлтийн нэг нь номын сан, тvvний vйлчилгээний чанар байдаг билээ. ШУТИС энэ vзvvлэлтийг сайжруулж гадаадын их сургуулиудын жишигт хvргэхийн тулд шинжлэх ухаан технологийн номын өргөө барих ажлыг эхлvvлээд байна. Мөн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хvрээнд номын сангийн хамтын ажиллагааг хөгжvvлэх, материаллаг баазыг сайжруулахад анхааран ажиллаж байна. Эрдэмтэн, багш, оюутнуудаа дэлхийн шинжлэх ухааны ололт амжилт, мэдлэг, мэдээллээр хангах нь маш чухал асуудал бөгөөд мэргэжлийн ном, хэвлэлийн хvрэлцээ дутмаг энэ цаг мөчид номын энэ vзэсгэлэнгийн ач холбогдол асар их юм.

 Ирэх жил тэмдэглэх тус сургуулийн 40 жилийн ойг угтаж номын фондыг шинэчлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

 ШУТИС нь электрон сургууль болох зорилт дэвшvvлэн е-сургууль хөтөлбөр батлан хэрэгжvvлж байгаа бөгөөд тvvний салшгvй нэг хэсэг болох электрон номын сан, тvvний фондыг байгуулах ажил хийгдэж байна.

 АНУ-ын хэвлэлийн газартай гэрээ байгуулж фондоо бүрдүүлж байна. Мэдээллийн технологи, дизайн, менежмент, програм хангамжийн чиглэлээр том номуудыг электрон хэлбэрээр авсан. Нийт 283 төрлийн номоор электрон номын сангийнхаа суурийг тавиад байгаа.