ШУТИС зургаан давхар номын сантай болно
2008-04-04 18:11 Админ
   
 Бадам У.
        ШУТИС зургаан давхар номын сантай болно // Ардчилал.- 2008.- 04-р сарын 01.- ¹64.- 5-р нvvр.
 ШУТИС-ийн төв номын санд Шинжлэх ухаан технологийн Орос номын vзэсгэлэн зохион явагдаж байгаа,  номын сангийн шинэ цогцолбор баригдаж байгаа тухай болон Монгол улсын анхны ерөнхийлөгч ШУТИС-ийн проф. П.Очирбаттай номын vзэсгэлэнгийн тухай ярилцсан ярилцлага гарсан.
Өчигдөр ШУТИС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд техник технологийн чиглэлийн номын үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Москвагийн барилгын   их сургууль, Москвагийн эрчим хүчний их сургууль болон ОХУ-ын томоохон хэвлэлийн газруудын төлөөлөгчид, эрдэмтэн, доктор, профессор багш нар, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан залуус нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм. Үзэсгэлэнд эрчим хүч, барилга, хүнс-биотехнологи, геологи-газрын тос болон суурь боловсролын чиглэлийн 50 гаруй төрлийн 950 гаруй гаруй сэтгүүл тавигджээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь олон салбар чиглэлийг хамарч бүх мэргэжлээр номын захиалга авч, сонирхсон номоо худалдан авах боломж олгосон явдал байлаа. Хүрэлцэн ирсэн хүмүүс эрчим хүчний салбарын номыг, ихээр сонирхон,захиалж, худалдан авч байв. ШУТИС-ийн номын сан фондоо 40 жилийн турш бүрдүүлж байгаа бөгөөд сүүлийн үед  электрон номын сан бүрдүүлэх талаар ажиллаж байна. ШУТИС нэгдvгээр байрны хажууд зургаан давхар номын сангийн барилга бариад эхэлсэн байна билээ. Номын vзэсгэлэн худалдаа 31-нээс 04-ний өдрvvдэд ШУТИС-ийн нэгдvгээр байранд явагдах юм байна.

 

Төвлөрсөн номын сан