Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харъяа Компьютер техник Менежментийн Сургууль дээр Маркетингийн мэргэжлийг сурталчлах зорилго бvхий “Маркетинг: өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт өдөрлөгийг найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн vйл ажиллагаа 2008 оны 4-р сарын 10, 11, 12-ны өдрvvдэд тус сургууль дээр явагдана.
Маркетингийн өдөрлөгийн хvрээнд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудад маркетингийн практик vйл ажиллагааг таниулахаас гадна монголын нэр хvнд бvхий компаниудын бvтээгдэхvvн, vйл ажиллагааны сурталчилгаа, борлуулалтын vзэсгэлэн худалдаа зохиогддог билээ. Та бvхэн энд хvрэлцэн ирснээр хэрэгцээтэй бараа бvтээгдэхvvнээ vйлдвэрийнх нь vнээр авах боломжтой юм байна. Энэ жилийн хувьд ерөнхий ивээн тэтгэгчээр UFC Групп 2 дахь жилдээ амжилттай оролцож байна. МVТВ, NTV, TV8, Боловсрол олон нийтийн телевизvvд, FM104, FM104,5 FM98,1 зэрэг FM, радионууд оролцогч 50 гаруй компаниуд байгаагаараа өмнөх жилvvдээс илvv онцлогтой болж байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа