"Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн асуудлууд 2008" уралдаант шалгаруулалт
2008-04-09 19:47 Админ
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хоро, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран  "Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийн асуудлууд 2008" уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах гэж байна.  Энэхүү уралдааны зорилго нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинжлэх ухааны ололт амжилт, техник технологийн хөгжлийг нийгэм, эдийн засгийн салбарт нэвтрүүлэх, төрийн бодлогод тусгах чиглэлээр бодлогын хувилбар боловсруулан, асуудал дэвшүүлсэн эрдэм шинжилгээний болон бодлогын судалгаа, шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулах, эрдэмтэн судлаач, ажилтан, оюутан залуус болон бодлого, зохицуулалтын мэргэжилтнүүдийн идэвх чармайлтыг өрнүүлэх, сонирхлыг хөхүүлэн дэмжих, улмаар тус салбарын бодлого, зохицуулалтын орчинг боловсруулангуй болгоход хувь нэмэр оруулах зорилготой болно.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн асуудлууд - 2008” уралдаант шалгаруулалтын журам


Ерөнхий. Зохион байгуулагчид

 

·          Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар

·          Харилцаа холбооны зохицуулах хороо

·          Монголын залуу эрдэмтдийн холбоо

 

Ивээн тэтгэгч

·          Мобиком корпораци

·          Скайтел ХХК

·          Юнител корпораци

Нэг. Зорилго

Энэхүү уралдаант шалгаруулалт нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинжлэх ухааны ололт амжилт, техник технологийн хөгжлийг нийгэм, эдийн засгийн салбарт нэвтрүүлэх, төрийн бодлогод тусгах чиглэлээр бодлогын хувилбар боловсруулан, асуудал дэвшүүлсэн эрдэм шинжилгээний болон бодлогын судалгаа, шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулах, эрдэмтэн судлаач, ажилтан, оюутан залуус болон бодлого, зохицуулалтын мэргэжилтнүүдийн идэвх чармайлтыг өрнүүлэх, сонирхлыг хөхүүлэн дэмжих, улмаар тус салбарын бодлого, зохицуулалтын орчинг боловсруулангуй болгоход хувь нэмэр оруулах зорилготой болно.

Хоёр. Хамрах хүрээ

Монгол Улсын МХХТ-ийн салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, оюутан залуус, бодлогын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, пүүс компани, төрийн бус байгууллагын судлаачид, бодлого, зохицуулалтын чиглэлээр ажилладаг албан хаагчид оролцох боломжтой.

Гурав. Шаардлага 

Сэдэв ба үндсэн чиглэлээс тухайн оролцогч өөрийн хүссэн сэдвийг сонгон авах ба бодлогын асуудлуудаа тодорхойлохдоо сонгон авсан сэдвийнхээ хэрэглээ талаас нь илүү их анхаарах ёстой бөгөөд онолын хэсэг нь бага байх шаардлагатай.

Дөрөв. Сэдэв, үндсэн чиглэл

1.        МХХТ-ийг хөгжлийн хөдөлгөгч хүч болгоход ЗГ-ын болон бусад оролцогч талуудын үүрэг роль. Үүнд:

§          Хөдөө орон нутагт олон нийтийн цахим-кафе бий болгоход төр, хувийн хэвшэл, иргэний түншлэлийн  /PPPP/ бизнес загварыг ашиглах нь

§          Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор төрийн үйлчилгээний хэлбэр, бүтэц, өгөгдлийн урсгалыг тогтоох (Government Collaboration Patterns)

2.        МХХТ-ийн дэд бүтэц

-          Гэр хорооллын айлуудад интернетийн үйлчилгээ үзүүлэх, нийслэлийн бүсийн нээлттэй утасгүй интернетийн үйлчилгээ нэвтрүүлэхэд баримтлах бодлого

-          Цахим засаглалын XML схемийн стандартыг боловсруулах, хэрэгжүүлэхэд баримтлах чиглэл

 3.        МХХТ-ийг засаглал болон нийгмийн бүх салбарт хэрэглэх. Үүнд:

Цахим засаглал, төрийн үйлчилгээний шинэчлэл

Цахим бизнес, цахим худалдааны хэрэглээ

Цахим эрүүл мэндийн хэрэглээ

Цахим боловсролын хэрэглээ

 4.        МХХТ-ийг ашиглан эдийн засгийн өсөлтийг хангах,

Жижиг дунд үйлдвэр болон аж ахуйн нэгжүүдэд МХХТ-ийн хэрэглээг нэмэгдүүлэх

Экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, аутсорсингийг хөгжүүлэх

 5.        Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо

Иргэний ухаалаг үнэмлэх, цахим үнэмлэх, таних хэрэгслийн удирдлага, олон хэрэглээ бүхий картын шийдэл (Identity Management Solution)

Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны мэдээллийн зохистой урсгалын загвар түүнд баримтлах чиглэл

 6.        Мэдээллийн аюулгүй байдал

§          Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын стратеги

§         Кибер довтолгооны эсрэг хариу үйлдэл үзүүлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд төрөөс баримтлах бодлого (National computer emergence/incident response team)

§          Эмзэг дэд бүтцийг монгол улсад тодорхойлох арга зүй

§          Эмзэг дэд бүтцийг хамгаалах, дахин сэргээх бодлогын шийдэл

 7.        Тоон хуваагдал, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр

§          Олон улсын болон дотоодын мэдээллийн технологийн суурь мэдлэгийн гэрчилгээ (ICT literacy license) бий болгох төрөөс баримтлах бодлогын асуудал

 
8.       
Шинэ технологи түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх

§          Цахим-засаглал, бусад салбарт Web 2.0-ийг ашиглах нь

§          Нээлттэй болон чөлөөт эрхийн програм хангамжийг хөгжүүлэх бодлого

§          Бизнесийн үйл ажиллагааны ре-инженеринг (Business Process Reengineering)

§          МХХТ-ийн стандарт болон харилцан уялдааны удирдамжууд (Standards and Interoperability, Government Enterprise Architectures)

 

 

9.        Төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг чадварын өнөөгийн байдал, түүнийг хэрхэн дээшлүүлэх шийдлүүд

10.     Төрийн албан хаагчидын шалгалтын системд Олон улсын компьютерийн боловчролын гэрчилгээ /International Computer Driving License/ олгохтой холбоотой асуудал

Дөрөв. Бүтээлийг шалгаруулах үндсэн шалгуурууд

 Уралдаанд оролцож буй бүтээлүүдээс шилдэг бүтээлүүдийг дараахь үндсэн шалгууруудыг баримтлан шалгаруулна. Үүнд:

·          Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох шийдвэрлэх арга замууд, үндэслэлээ оновчтой тодорхойлсон байдал

·          Нийгэм, эдийн засгийн салбарын хувьд өгөх үр ашиг, олон нийтийн эрх ашигт нийцсэн байдал

·          МХХТ-ийн салбарын бодлогын шинэлэг  альтернатив дэвшүүлсэн байдал

·          Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдал

·          Судалгааны арга зүйг тодорхойлсон байдал, арга зүйн сонголт судлагдахуундаа тохирч буй байдал

·          Судалгаанд ашигласан мэдээллүүдийн эх үүсвэрийг тодорхой заасан байдал

·          Бүтээлийн агуулга, найруулга, томъёолсон байдал

 
Жич: Нэг багаас хэд, хэдэн судалгааны бүтээл дэвшүүлж болно.

 
Тав. Бүртгэл

5 дугаар сарын 09-ны 18 цаг хүртэл уралдаант шалгаруулалтанд оролцох бүтээлүүдийг бүртгэх ба ирэхдээ өөрийн бүтээлээ текст файл (.doc, .pdf, г.м.) хэлбэрээр авчирна.

 
Зургаа.Шалгаруулалт

·          5 дугаар сарын 07-ны дотор шалгаруулалтыг явуулна.

·          5 дугаар сарын 17-нд шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулна.

 
Долоо. Шагнал урамшуулал

·          I байр эзэлсэн бүтээлд өргөмжлөл, 5 сая төгрөг

·          II байр эзэлсэн бүтээлд өргөмжлөл, 3 сая төгрөг

·          III байр эзэлсэн бүтээлд өргөмжлөл, 1 сая төгрөгийн урамшуулал олгоно.

 
Найм. Шүүгчдийн бүрэлдэхүүн

 

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргын тушаалаар батална.

 

·          МХХТГазар - 3

·          Монголын залуу эрдэмтдийн холбоо – 1

·          Их, дээд сургууль – 3

 

Хобоо барих: Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг Б.Арвинбаяр  99885538, Хишигжаргал 99097901