“Маркатинг өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт өдөрлөг 2007 оны 4-р сарын 10-12-ны өдөр КТМС дээр амжилттай болж өндөрлөлөө. Анхлан менежментийн чиглэлээр суралцагч оюутан болон КТМС-ийн нийт оюутан багш нарт маркетингийн ач холбогдлыг таниулах зорилгоор зохиогдож эхэлсэн тус өдөрлөг нь долоо дахь жилдээ ийнхvv амжилттай зохион байгуулагдсан юм. Энэхvv өдөрлөгийг МVАУ-ын профессорын багаас жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ жилийн хувьд Маркетингийн менежментийн мэргэжлээр суралцдаг 3-р курсийн 10 оюутан зохион байгуулалтын ажилд хамтран оролцлоо.
Тус өдөрлөгийн арга хэмжээ анх 2001 онд зохиогдож байсан ба энэ vед зөвхөн маркетингийн мэргэжлийн 25 оюутан, мөн 20 гаруй пvvс компаниуд өөрийн бараа бvтээгдэхvvнийг сурталчлах зорилгоор оролцож байсан бол энэ тоо жилээс жилд өссөөр өнөөг хvртэл давхардсан тоогоор нийт 300 гаруй пvvс компаниуд оролцож, менежментийн мэргэжлээр суралцаж буй бvх оюутныг хамардаг болоод байгаа билээ.
Сургалтын vйл ажиллагааг бизнестэй уялдуулан, оюутнуудад маркетингийн ухааны практик ач холбогдлыг ойлгуулж; бизнес, борлуулалтын дадлага эзэмшvvлэхэд өдөрлөгийн гол зорилго оршиж байсан юм. Энэ удаагийн өдөрлөгийн талаар товчхон сонирхуулахад
“Номин Холдинг” компаний менежер С.Баярбат “Бизнесийн байгууллагад маркетингийн хэрэглээ” , “Глобаль Удирдагч” сангийн тэргvvн Б.Отгонбат “Америкт тэтгэлгээр суралцах боломж”, “Анунгоо” компанийн захирал Г.Цогнэмэх “Бизнесийн туршлага”, Улсын Дуурь бvжгийн эрдмийн театрын мэргэжилтэн “Сонгодог урлаг таны амьдралд”,, “UFC” Группын захирал О.Амартvвшин “Бизнест хэрхэн амжилт олох вэ ”, “Universe” гадаад хэл, компьютер сургалтын төвийн мэргэжилтэн “Гадаадад суралцах талаар” ,Улсын Дуурь бvжгийн эрдмийн театрын мэргэжилтэн “Хувь хvний амжилтын vндэс” зэрэг сэдвээр оюутнуудад лекц уншлаа.
Энэ жилийн өдөрлөгийн арга хэмжээнд бизнесийн удирдлагаар суралцагч 2-р курсийн оюутнууд оролцсон ба нийт 21 баг бvрдvvлэн, баг бvр 2-3 бизнесийн байгууллагыг урьж, өдөрлөгт нийт 62 байгууллага оролцсон (Багуудын нэрс болон оролцсон байгууллагын нэрсийн жагсаалтыг 1-р хавсралтаас харна уу).
Энэ жилийн хувьд “Монгол Шуудан” банк, “Увс Хvнс” ХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож зохион байгуулалтын зардалд тус бvр 300.000 төгрөгийн хандив өгсөн Мөн Өдөрлөгийн арга хэмжээг олон нийтийн мэдээллийн хэрэгслvvдээр сурталчилж өгснөөр зөвхөн КтМС-ийн хvрээнд биш нэлээд олон нийтийг хамарсан, өмнөх жилvvдээс илvv өргөн цар хvрээтэй vйл ажиллагаа болсон юм. Оролцсон компани бvр тодорхой хэмжээгээр борлуулалт хийж, бараа бvтээгдэхvvн болоод компаниа суртачлах, таниулах ажлуудыг амжилттай зохион байгуулсан.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа