link
ОХУ-ын Уралын холбооны их сургуулиас 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын Дизайнеруудын уралдаан хакатонд Монгол, Турк, Пакистан, ОХУ-с дизайнерууд оролцсон. Энэ жилийн хакатоны сэдэв нь "Тав тухтай гэр, тохилог орчин" байлаа.
Цар тахлаас шалтгаалан дэлхий дахинд харилцааны чиг хандлага өөрчлөгдөж цахим хэлбэрт шилжсэн. Энэ нь бидэнд олон улсын оюутан залуустай өрсөлдөж, мэдлэг чадвараа сорих, өөрсдийн онцлогийг харуулах боломж олдсон. Нийт 20 хоног тасралтгүй ажилласан бөгөөд эхний өдөрт санаа эрэлхийлэх хэсэг, дараагийн өдрүүдэд санаа хөгжүүлэх, загвар гаргах, материалаа судлах, төслөө танилцуулах гэх зэргээр цаг хугацаа нарийн хуваарьтай байсан.
Уг тэмцээнд орон орны 12 эксперт оролцсоноос ОХУ-гаас 9, Энэтхэгээс 1, БНХАУ-аас 1, Монголоос ШУТИС, ҮТС-ийн дизайны салбарын дэд профессор Б.Сэргэлэн нар байв.
Монголоос ШУТИС-н ҮТС-н дизайны салбараас 4 баг бүрдүүлэн Хакатоны төсөлд хай тек хэв маягийн гэрлийн загварын шалгаруулалтад оролцох хүсэлтээ илгээсэн бөгөөд уг номинацад 16 баг оролцсон билээ /үүнд 4 монгол баг, Туркийн 2 баг, Оросын 8 баг, Пакистаны 1 баг болон Армены 1 баг тус тус оролцсон байна/. Үүнээс Монгол оюутнуудын амжилттыг танилцуулахад, Тэргүүн байрыг ШУТИС-ийн “Flair club” эзэлж, онцлох 2 шагнал: “Нийгмийн шилдэг төсөл”, “Шилдэг санаа” 2 тусгай шагналыг тус тус хүртсэн байна. ШУТИС-н дизайны салбарын оюутнууд олон улсад өрсөлдөж, чадал чансаагаа харуулж, бахархам амжилт гаргасан оюутнууддаа амжилт хүсье!!!!!
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened