link
ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2022 оны 3-р сарын 14-ний өдөр эхлэн 4 үе шаттайгаар зохион байгуулагдаж 2022 оны 4-р сарын 28, 29-ний өдрүүдэд шилдэг илтгэлүүдээ шалгарууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд амжилт дүүрэн оролцлоо.
ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбарын эрхлэгч, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор оюутан Ц.Ганболд (удирдагч багш доктор (Sc.D), профессор Г.Надмид) “Хонины ноосон ширхэгтийн үнэрт нэгдлийг арилгах боломж, судалгааны үр дүнгээс” сэдэвт илтгэлээрээ:
ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн доктор оюутан Г.Батчимэг (удирдагч багш доктор (Sc.D), профессор Г.Надмид) “Сарлагийн хөөврийн меланины судалгаа” сэдэвт илтгэлээрээ:
ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор оюутан Л.Оюунчулуун (удирдагч багш доктор (Sc.D), профессор Д.Энхтуяа) “Ноолууран дотуур сүлжмэлийн термофизилогийн судалгаа” сэдэвт илтгэлээрээ Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын доктор оюутны эрдэм шинжилгээний бага хуралд III байр,
ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор оюутан Ч.Батсүрэн (удирдагч багш доктор (Ph.D) С.Цэрэндулам) “Нэхмэл бүтээгдэхүүний хэмжээний өөрчлөлтийг гүйцэтгэн боловсруулах технологи ажиллагаагаар багасгах боломж” сэдэвт илтгэлээрээ Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын доктор оюутны эрдэм шинжилгээний бага хуралд IV байранд тус тус шалгарлаа.
Доктор оюутны эрдэм шинжилгээний хурлуудад амжилт гаргасан эрдэм шинжилгээний ажилтнууддаа ХҮСХХ-ийн хамт олон 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр баяр хүргэн, докторын ажлаа үргэлжлүүлэн хийж, амжилттай хамгаалахыг хүсэн ерөөж, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
ШУТИС-ийн Техникийн ухааны салбарын уралдааны доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын I байрны шагналтан Ц.Ганболд, ШУТИС-ийн Байгалийн ухааны салбар хуралдааны доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын II байрны шагналтан Г.Батчимэг нар
Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened