link
ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын салбар МУИС-ийн ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулсан АЗИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НАЙМДУГААР ХУРАЛ 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ZOOM платформоор амжилттай болж өндөрлөлөө.
ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар хурлыг нээсэн ба хурлын нээлтэд ГХС-ийн захирал доктор Ц.Энхбаатар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал доктор Д.Заяабаатар, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга доктор Я.Шийлэгмаа нар оролцож үг хэлэв.
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICAS)-ыг Ази хийгээд Ойрх Дорнод судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, профессор багш нарын сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнтэй танилцах, салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, улмаар цаашдын сургалт, судалгааны чиглэлийг тодорхойлж эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гол зорилго зорилготойгоор хэл шинжлэл, утга зохиол, олон улс, орон судлал, түүх, угсаатны зүй, соёл судлал, нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол судлал зэрэг сэдвийн хүрээнд болгон зохион байгуулж буй билээ.
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний наймдугаар хурал (ICAS 2022)-д Монгол, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, БНТУ, БНКУ зэрэг орны 80 шахам ШУА, судалгааны хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, профессор багш нар оролцож 50 гаруй илтгэл амжилттай хэлэлцүүлэв.
Энэ удаагийн хурлын илтгэлд ихэвчлэн суурь судалгааны үндсэн асуудлыг хөндөж, шинэ чиг хандлага, шинэлэг арга зүйд тулгуурласан илтгэлүүд хэлэлцүүлснээрээ ихээхэн онцлогтой байсан төдийгүй харилцан судалгааны үр дүнгээ солилцсонд тус хурлын ач холбогдол оршино.
Салбар хуралдаан: Түүх, угсаатан Салбар хуралдаан: Хэл шинжлэл
Салбар хуралдаан: Боловсрол судлал,заах арга зүй Салбар хуралдаан: Олон улс судлал
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICAS 2022)
Хурал зохион байгуулах комисс
2022.05.02
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened