link

Металлург, Машин үйлдвэрлэл, Металл боловсруулалтын салбарын мэргэжилтэнд Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалт зохион байгуулна
2022-05-10 21:30 ЗАА

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын Дугаар А/01 тушаалыг үндэслэн Механик, тээврийн сургууль дээр Металлург, Машин үйлдвэрлэл, Металл боловсруулалтын салбарын мэргэжилтэнд Мэргэшсэн инженерийн зэрэг олгох 150 цагийн сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 06-аас 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдийн хооронд явуулах болсон тул хамрагдах хүсэлтэй инженер техникийн ажилтнууд 2022 оны 05 дугаар сарын 16-ны дотор материалаа ирүүлнэ үү. Сургалтын бүртгэлийг  доорхи утсаар лавлана уу. 

Жич: Мэргэшсэн инженер гэх мэргэжлээрээ 5-аас доошгүй жил үйлдвэрлэл дээр тогтвортой ажилласан, батламжид заасан эрхлэх ажил үйлчилгээний хүрээнд инженерийн тооцоолол хийх, үйлдвэрлэлийн технологийн процесс, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засвар үйлчилгээ зэрэг ажлыг удирдан гүйцэтгэх, гүйцэтгэлд хяналт тавих чадавхтай, техникийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн, эрх зүйн мэдлэгтэй мэргэшлийн өндөр ёс зүйтэй, тангараг өргөсөн инженер байна.
Холбоо барих утасны дугаар: 99089277, 89017727

Affiliated schools