Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын Дугаар А/01 тушаалыг үндэслэн Механик, тээврийн сургууль дээр Металлург, Машин үйлдвэрлэл, Металл боловсруулалтын салбарын мэргэжилтэнд Мэргэшсэн инженерийн зэрэг олгох 150 цагийн сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 06-аас 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдийн хооронд явуулах болсон тул хамрагдах хүсэлтэй инженер техникийн ажилтнууд 2022 оны 05 дугаар сарын 16-ны дотор материалаа ирүүлнэ үү. Сургалтын бүртгэлийг доорхи утсаар лавлана уу.
Жич: Мэргэшсэн инженер гэх мэргэжлээрээ 5-аас доошгүй жил үйлдвэрлэл дээр тогтвортой ажилласан, батламжид заасан эрхлэх ажил үйлчилгээний хүрээнд инженерийн тооцоолол хийх, үйлдвэрлэлийн технологийн процесс, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засвар үйлчилгээ зэрэг ажлыг удирдан гүйцэтгэх, гүйцэтгэлд хяналт тавих чадавхтай, техникийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн, эрх зүйн мэдлэгтэй мэргэшлийн өндөр ёс зүйтэй, тангараг өргөсөн инженер байна.
Холбоо барих утасны дугаар: 99089277, 89017727
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ