link

“Урлахуйн ертөнц-2012” наадам амжилттай болж өндөрлөлөө
2012-04-16 19:55 Админ

ШУТИС-ийн ҮТДС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2012 оны 4-р сарын 07-ны өдөр “Тусгаар тогтнолын ордон”-д  амжилттай болж өндөрлөлөө.

“Оюутан цагийн шилдэг бүтээл-Орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Урлахуйн ертөнц” наадам маань оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээлийг сурталчилах зорилготойгоор сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагддаг.

Энэхүү наадам маань нийт оюутнуудын хүсэн хүлээсэн наадам болсон төдийгүй жилээс жилд өргөжин тэлж, Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн 14 мэргэжлийн оюутнуудын бүтээл, мөн тус сургуулийн дизайны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болон, МСҮТ-ийн сурагчдын бүтээл оролцсон нь энэ мэргэжлээр суралцагч оюутнуудын хооронд мэдлэг ур чадварын түвшингээ харилцан мэдэлцэх, мэргэжлийн ур чадвараа сорих, цаашдын тэмүүллээ тодорхойлох, ухааны ур, харааны ур, гарын ураа шалгах талбар болж байгаа юм.

         Уг наадамд ШУТИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Ганзориг, ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Н.Нарангэрэл, Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн захирал Ч.Гульнар, ХМТС-ийн захирал Сүхбат, МС-ийн захирал Т.Намнан “Улаанбаатар хивс” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, Манай төгсөгч Д.Алтантуул, Балжинням зэрэг үйлдвэр, компаний төлөөлөгчид ҮТДС-ийн профессор багш нар, оюутан залуус, лицей, МСҮТ-ийн сурагчид, тэдний гэр бүлийхэн, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүд, сонирхогчид зэрэг 600 гаруй оролцогч, зочид хүрэлцэн ирсэн юм.

 

“Урлахуйн ертөнц-2012” нэгдсэн арга наадамд шилдэг уран бүтээлч, шилдэг дизайнер оюутнуудын бүтээлүүдийг танилцуулан, номинаци тус бүр дээр Шилдэг НЭГ бүтээлийг шалгаруулан  

  1. Өргөмжлөл, Сургуулийн шагнал
  2. Ивээн тэтгэгч байгууллагын шагнал
  3. “Оюутны шилдэг бүтээлийн цомогт” бүтээлээ хэвлүүлэх эрх
  4. График дизайны чиглэлээр шалгарсан бүтээлийг Японд улсад зохиогдох Олон улсын “ABU-Tohoku” наадамд оролцуулах эрх
  5. “Хаврын Гоёл-2012” улсын уралдаанд оролцох эрхээр шагнасан болно.
  6. Шилдгийн шилдэг 2 бүтээлийг шалгаруулан Гадаадад суралцах эрхийн бичиг бүхий “ГРАН ПРИ” шагнал олголоо.

Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:

  • 2D анимаци төрлөөр Компьютер график дизайны IV курсын оюутан Д.Чинцогт-ийн “ЭРВЭЭХЭЙ” бүтээл
  • 3D анимаци төрлөөр  Компьютер график дизайны V курсын оюутан н.Алтантөгс-ийн “Халх голын дурсамж” бүтээл
  • 3D модель төрлөөр  Дизайны I курсын оюутан Б.Ананд-ын “Монгол эмэгтэй 3D модель” бүтээл
  • TV, видео арт төрлөөр Компьютер график дизайны IV курсын оюутан А.Мөнхбат, Б.Мөнхзаяа нарын “NTV тв-ийн шторк” бүтээл
  • Интерьерийн төрлөөр Үйлдвэрлэлийн дизайны III курсын оюутны FLAIR club-ийн “Дөрвөн бэрх” оюутны хотхоны төсөл
  • Эдэлхүүний төрлөөр Үйлдвэрлэлийн дизайны магистр оюутан Б.Энхцацрал, Б.Энхжаргал нарын  “Ус зөөвөрлөх савны дизайны шийдэл” бүтээл
  • Интерьерийн чимэглэлийн  төрөлд Үйлдвэрлэлийн дизайны магистр оюутан Н.Чанцалдуламын “Интерьер дэх чимэглэх урлаг” бүтээл
  • Ном, сэтгүүл, фирмийн стиль төрлөөр Хэвлэлийн график дизайны III курсын оюутан Б.Золжаргалын “Золоо анимацийн студийн фирмийн стиль” бүтээл
  • Комикс зураг, Уран сайхны плакатны төрлөөр Хэвлэлийн график дизайны III курсын оюутан Б.Гүнчиншаравын “Могул цуврал” бүтээл
  • Ирээдүйн брэнд загвар-Шилдгийн шилдэг бүтээлээр Хувцас дизайны IV курсын оюутан П.Отгонсайхан, Х.Ганбаатар, Б.Мөнхбаатар нарын “Vintage and denim” загвар
  • Шилдэг шийдэлтэй даашинзаар Хувцас дизайны II курсын оюутнуудын Сондор багийн “Нууцлаг сувд” загвар
  • Шинэ цогц шийдэлтэй загвараар Хувцас дизайны IV курсын оюутны S Urban багийн “Dolly” загвар
  • Зохион бүтээлт, технологийн оновчтой боловсруулалттай загвараар Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлтийн V курсын оюутан Ө.Уянга, Б.Ахмарал  нарын “Урин хавар” коллекци
  • Материалын шинэлэг шийдэлтэй загвараар Оёмол бүтээлийн загвар зохион бүтээлтийн II, Оёмол бүтээгдэхүүний технологийн  II курсын оюутны Harmony багийн “Black and White”загвар
  • ГРАН-ПРИ-1 шагнал Үйлдвэрлэлийн дизайны III курсын оюутны FLAIR club-ийн “Дөрвөн бэрх” оюутны хотхоны төсөл шалгарлаа. Энэхүү бүтээлийг удирдсан Үйлдвэрлэлийн дизайны багийн интерьер дизайны ахлах багш” архитекторч Н.Буянбадрах “Шилдэг удирдагч багш”аар шалгарав.
  • ГРАН ПРИ-2 шагнал Нэхмэл эдлэлийн дизайны II, III курсын оюутны “United colors crew” хамтлагийн “Picaso” загвар шалгарлаа. Энэхүү бүтээлийг Хувцас судлал, дизайны багийн багш Б.Гэрэлмаа, С.Цэцгээ, Б.Дулмаа нар удирдсан ба ахлах багш С.Цэцгээ “Шилдэг удирдагч багш”-аар шалгарав.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын дунд “ШУТИС-ийн 21-р зууны оюутан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “ШУТИС-ийн Загвар өмсөгч - Оюутан” сургалтанд нийт 12 сургуулийн 48 оюутан оролцлоо. Эдгээрээс “Шилдэг загвар өмсөгч - Оюутан”-аар М.Халиунаа, Гантүшиг нар шалгарлаа. 

Мөн ивээн тэтгэгч байгууллагууд болох ХХААХҮЯ, “Улаанбаатар хивс” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Golden gym” ХК,  Төгсөгч Д.Алтантуул нар “Нэрэмжит шагнал” гардуулав.

 

Энэхүү наадамдаа идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2013” наадамдаа “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж  - Орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

 

ШУТИС-ийн ҮТДС-ийн захиргаа

Affiliated schools