link

Шатрын багийн аварга шалгаруулах улсын анхдугаар тэмцээнд ШУТИС-ийн баг тамирчид мөнгөн медаль хүртлээ.
2012-04-16 20:43 Админ

Их дээд сургууль, коллежийн шатрын багийн аварга шалгаруулах улсын анхдугаар тэмцээн 2012 оны 4-р сарын 14-15 ны өдрүүдэд “Хос мастер” шатрын Академийн байранд болж өнгөрлөө. Уг тэмцээнд нийт 13 их дээд сургуулийн 16 баг тамирчид оролцсоноос ШУТИС-ийн 3 баг оролцож Ө.Цэрэн ахлагчтай  ШУТИС-1 баг дэд байранд шалгаран мөнгөн медаль хүртлээ. Ширээ тус бүрд аварга тодруулан ШУТИС-1 багийн тамирчин спортын мастер Ч.Уранчимэг 4-р ширээний аврагаар шалгаран шагнагдлаа. 

Тэмцээнд оролцсон оюунлаг багш нартаа ажлын өндөр амжил хүсье.

 

Affiliated schools