link
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2022” үйл ажиллагаа 2022-05-18 нд 11:00-16:00 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн I байр 3 давхар “Хурлын танхим”-д болсон. Тус арга хэмжээнд нийт 35 байгууллага оролцлоо. Арга хэмжээг нээж Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга Н.Санчирбаатар үг хэллээ.
Тус арга хэмжээ нь ШУТИС-ийн төгсөгчдийг “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” модуль сургалтын хаалтын ажиллагаа болж, ажил олгогчид төгсөгчдийг ажлын байранд шууд зуучлах зорилготойгоос гадна суралцагдыг цагийн ажил, дадлагын ажил хийх боломж олгох, зочин илтгэгчтэйгээр явагдсанаараа онцлог боллоо.
Зочин илтгэгчээр: “The Apprentice Mongolia” шоуны ялагч, “Ард Холдинг Интернейшнл” компанийн Гүйцэтгэх захирал Ц. Бархас “Зорилгоо тавиад урагш тэмүүл” сэдвээр, Миний сүлжээ ХХК-ны “Миний ирээдүй миний гарт хөтөлбөр”-ийн анхны төгсөгч салбарын дэд захирал Д.Номин-Эрдэнэ нар оролцож сонирхолтой мэдээлэл өгсөн.
Үйл ажиллагааны төгсгөлд: ШУТИС-ийг 2021-2022 оны хичээлийн хаврын улиралд төгсөж буй оюутнуудаас “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” 10 модуль сургалтад бүрэн хамрагдан батламж авах шаардлага хангасан 84 оюутанд батламж гардуулсан. Батламжийг ШУТИС-ийн Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга, доктор Д.Бямбасүрэн, ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор Д.Цогзолмаа, БуХС-ийн Технологийн менежментийн салбарын ахлах багш, “Алтан гадас” клубийн тэргүүн, доктор, дэд профессор Ц.Энхбаатар, MSDI Pro HR консалтинг компани захирал Б.Анхбаяр, дэд захирал А.Амар нар гардуулав.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened