link
2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар нар Япон улсын Санко группын ерөнхийлөгч ноён Шимизу Норимаса, “Санко Тек Монголиа” ХХК-ийн Захирал Ч.Цэндээхүү, “Санко Маркетинг Монголиа” ХХК-ийн захирал Г.Нямдэлгэр, “И ЭС БИ Солар Энержи” ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээг байгуулснаар манай сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын эрдэм шинжилгээний ажил, оюуны бүтээлүүдийг “Санко Групп”-ын металь эд анги боловсруулах үйлдвэр болон нарны зайн үйлдвэрлэлд нэвтрүүлж, шилдэг бүтээлүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, ШУТИС”-ийн төгсөгч оюутнуудыг ажлын байраар хангах, сүүлийн үеийн өндөр технологи, тэдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлд гаргах зэрэгт дадлагажуулах, Япон улс дахь толгой компанид орчин үеийн технологийг эзэмших боломжоор хангах боломжтой болж байгаа юм.
Мөн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн төв байранд Санко группын хөрөнгө оруулалтаар дундын оффис нээх саналыг ШУТИС-ийн зүгээс тавилаа.
Олон жилийн найрсаг харилцаат Санко группын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened