link

ШУТИС-ИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН “АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ БА ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2012-04-20 18:33 Админ

ШУТИС-ийн  Эрдэм шинжилгээ, технологийн газар, бүрэлдэхүүн сургуулиуд,  Эрдмийн зөвлөлийн Эрдэм шинжилгээ судалгааны дэд зөвлөл хамтран ШУТИС-ийн магистрант, докторант нарын “Ахисан түвшний сургалтын шинэчлэл ба технологийн инноваци” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2012 оны 4 дүгээр сарын 12, 13-ны  өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Эрдэм шинжилгээний бага хурал нь магистрант, докторантын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, олон нийтэд таниулах, шинэ бүтээл туурвих, зохион бүтээх авъяас чадварыг дэмжих, магистрантур, докторантурын сургалтын залгамж холбоог бий болгох,  залуу судлаачид үзэл бодлоо солилцох, туршлагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, улмаар ахисан түвшний сургалтыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд  чиглүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой явагдав.

 

Эрдэм шинжилгээний бага хурал нь Техник технологи, Байгалийн ухаан, хүмүүнлэг хэл шинжлэл, дизайн, Менежмент гэсэн 3 чиглэлээр явагдаж хуралд бүрэлдэхүүн сургулиас илтгэлээрээ шалгарсан магистрантын 30 илтгэл, докторантын 30 илтгэлийг тус тус хэлэлцүүллээ.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД БАЙР ЭЗЭЛСЭН МАГИСТРАНТУУД:

  • Техник, технологийн чиглэлээр

I байр – МИС-ийн  магистрант  Л.Тэлмэнбаяр "Цахиурт шил BiFE03-г хяналттайгаар гарган авах технологийн судалгаа" илтгэл

II байр – ҮТДС-ийн магистрант Л.Оюунчулуун "Торомны ноосон сүлжмэл эдлэлийн эдэлгээ хэрэглээний шинж чанарын судалгаа" илтгэл

III байр – МИС-ийн магистрант П.Баттөгс "Цамхагт краны ган хийцийн төлөв байдлыг тодорхойлох нь" илтгэл

Тусгай байранд – ЭХИС-ийн магистрант Ж.Даваахүү “БКЗ-420-140-10 маягийн зуухны тогоо халаах төхөөрөмжийн ажлын горимыг сайжруулах нь" илтгэл

Тусгай байранд – ХИБС-ийн магистрант Б.Баярмаа "Пиво үйлдвэрлэлийн хөрөнгөний шинж чанарын судалгаа" илтгэл

  • Байгалийн ухаан, хүмүүнлэг хэл шинжлэл, дизайны чиглэлээр

I байр – ҮТДС-ийн магистрант Б.Энхцацрал  "Ус зөөвөрлөх савны дизайны шийдэл" илтгэл

II байр – ГГТС-ийн магистрант Б.Батдэмбэрэл "Өмнөговь аймгийн газар доорхи усны  изотопын судалгааны зарим үр дүнгээс" илтгэл

III байр  – ҮТДС-ийн магистрант Б.Билгүүн “Мянгад ястны хувцаснаас сэдэвлэсэн хувцасны дизайны шийдэл боловсруулалт” илтгэл

  • Менежментийн чиглэлээр

I байр – КТМС-ийн магистрант Л.Мөнхбаяр “Кредит банкны удирдлагын мэдээллийн системийн зарим асуудал”  илтгэл

II байр – ҮТДС-ийн магистрант Н.Ариун-Эрдэнэ “Үйлчилгээний ажилчдын стрессийн менежмент” илтгэл тус тус эзэллээ.

 

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД БАЙР ЭЗЭЛСЭН ДОКТОРАНТУУД:

  • Техник, технологийн чиглэлээр

I байр – МХТС-ийн докторант Ц.Хүрэлбаатар, Б.Дорж “Хөдөлгөөнт роботын удирдлагын дизайн түүний хэрэглээ” илтгэл

II байр – ҮТДС-ийн докторант Р.Бадмаанямбуу "Хагас нарийн ээрэх системийн ноолуур туузлах дамжлагын оновчтой тоог тогтоох судалгааны дүн" илтгэл

III байр – КТМС-ийн докторант Б.Батзолбоо “Төгсгөлөг автоматыг монгол хэлний үгзүйн шинжилгээнд ашиглах боломж” илтгэл

Тусгай байр УУИС-ийн докторант Н.Бэх-Очир "Төмрийн хүдрийн баяжмалыг нүүрсээр ангижруулах процессын технологийн горим" илтгэл

Тусгай байр МХТС-ийн докторант Ч.Оюу, Л.Эрдэнэбаяр "LTE сүлжээнд хөдөлгөөнт IPTV дамжуулах туршилт судалгааны зарим үр дүн" илтгэл

  • Байгалийн ухаан, хүмүүнлэг хэл шинжлэл, дизайны чиглэлээр

I байр  –  МТС-ийн докторант Д.Болор-Эрдэнэ "Эрдэнэт хотын агаар мандлын тоосжилтын судалгаа” илтгэл

II байр МС-ийн докторант С.Дэлгэрмаа "Сургалтын агуулга дахь мэдээллийн багтаамжийн харьцуулсан судалгаа (онолын механикийн сургалтын жишээн дээр)" илтгэл

III байр – МТС-ийн докторант Ч.Алдармаа "Устөрөгчийн атомыг хүчтэй лазерын аттосекундын пульсээр өдөөх  магадлалын диполийн ойролцоололд бодох нь" илтгэл

  • Менежментийн чиглэлээр

I байр  – ОУДБСТ-ийн докторант Ж.Алимаа "УУИС-ийн оюутнуудад онлайн сургалт явуулах боломжийн судалгаа" илтгэл

II байр – КТМС-ийн докторант С.Манарбек “Бизнесийн үнэлгээнд тодорхой бус логикийн онолыг хэрэглэх нь” илтгэл

III байр – ОУДБСТ-ийн докторант  А.Аюуш “Хөдөлмөрийн хөлс төлөлтийн шинэчлэлийн асуудал” илтгэлээр тус тус эзэлсэн амжилт үзүүлэв.

2011-2012 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн магистрант, докторант нарын “Ахисан түвшний сургалтын шинэчлэл ба технологийн инноваци” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт магистрант, докторант, эрдэмтэн багш,  Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Эрдмийн зөвлөлийн Эрдэм шинжилгээ судалгааны дэд зөвлөлийн гишүүддээ талархан цаашдын сургалт, судалгааны ажилдаа бүтээлч амжилт гаргахыг хүсье. 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР


ЗХШҮГ

Affiliated schools