link

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд байр ашиглалт хариуцсан менежер ажилд авна
2022-09-07 21:05 ЗАА

Орон тоо 1 

Ажлын байрны нэр: Байр ашиглалт хариуцсан менежер

Гүйцэтгэх үүрэг:

  • Хичээлийн байрны зохион байгуулалт, ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах, ажилтнуудыг ажил үүргийн хуваарийн дагуу ажиллуулах
  • Өрөө, анги, танхимуудын халаалт дулаалга, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг хэвийн ажиллагаатай эсэхэд байнгын хяналт тавьж шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай зохион байгуулах
  • Галын аюул гарах, дулаан, цэвэр бохир усны шугам, цахилгаан хангамж тасалдах, элдэв халдлага, хулгай зэрэг зөрчил, доголдол гарахаас урьдчилан сэргийлэх
  • Сургалтын орчин, байр, талбай, албан өрөө, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Инженер мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Барилга ашиглалт, аж ахуй,  цэвэрлэгээ үйлчилгээний ажлын мэдлэг, ур чадвартай
  • Хүний нөөцийн удирдлага, үйлчилгээ аж ахуйн ажлын дэвшилтэт арга технологийг эзэмшсэн
  • Төрийн захиргаа, үйлчилгээний болон боловсролын байгууллагад  холбогдох чиглэлээр ажилласан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 324600

Affiliated schools