Орон тоо 1
Ажлын байрны нэр: Байр ашиглалт хариуцсан менежер
Гүйцэтгэх үүрэг:
- Хичээлийн байрны зохион байгуулалт, ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах, ажилтнуудыг ажил үүргийн хуваарийн дагуу ажиллуулах
- Өрөө, анги, танхимуудын халаалт дулаалга, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг хэвийн ажиллагаатай эсэхэд байнгын хяналт тавьж шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай зохион байгуулах
- Галын аюул гарах, дулаан, цэвэр бохир усны шугам, цахилгаан хангамж тасалдах, элдэв халдлага, хулгай зэрэг зөрчил, доголдол гарахаас урьдчилан сэргийлэх
- Сургалтын орчин, байр, талбай, албан өрөө, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Инженер мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
- Барилга ашиглалт, аж ахуй, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын мэдлэг, ур чадвартай
- Хүний нөөцийн удирдлага, үйлчилгээ аж ахуйн ажлын дэвшилтэт арга технологийг эзэмшсэн
- Төрийн захиргаа, үйлчилгээний болон боловсролын байгууллагад холбогдох чиглэлээр ажилласан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 324600