link

Манай багш, оюутнууд ОХУ-ын Новосибирск хотод ЭШ-ний хурал, олимпиадад оролцоод ирлээ
2012-04-25 23:46 Админ

ОХУ-ын Новосибирскийн техникийн их сургуулийн урилгаар “Мэргэжлийн боловсрол болон үйлдвэрлэл дэх мэдээллийн технологи, техникийн дизайн” сэдэвт бүх оросын онол-практикийн бага хуралд БИАС-ийн Инженерийн зурагзүйн багийн ахлах багш Н.Доржбалдан, багш У.Лхагвадорж нар оролцоод ирлээ. Бага хуралд ОХУ-ын 16 хотын 25 техникийн чиглэлийн их сургууль, коллежийн эрдэмтэн, багш нар оролцож илтгэл хэлэлцүүллээ. Монгол Улсын ШУТИС-ийн “Инженерийн зургийн автоматжуулалт хичээлийн сургалт”  болон “Техникийн зурагзүйн хичээлийг судалж буй оюутны суурь мэдлэг, чадвар” сэдвээр хоёр багшийн тавьсан илтгэлийг ОХУ-ын багш нар ихэд сонирхож, харилцан санал бодлоо солилцож байлаа.

 

Мөн Новосибирскийн техникийн их сургуулиас зохион байгуулдаг “Инженерийн график ба график мэдээллийн технологи”-ийн бүх оросын IX, олон улсын анхдугаар олимпиадад ШУТИС-ийн оюутан Ц. Дэмбэрэллхагва “Угсрааны нэгжийн загварчлал”, БИАС-ийн оюутан Э.Энхбаяр “AutoCAD системд деталийн ажлын зургийн боловсруулалт” төрлүүдэд тус тус анх удаа амжилттай оролцлоо. Тус олимпиадад Монгол Улсаас оюутан оролцсоноор олон улсын зэрэглэлтэй боллоо хэмээн зохион байгуулагчид онцлон тэмдэглэж, Монгол Улсын ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэнд хандан  “Талархалын захидал”-ыг илгээсэн байна.

 

 БИАС, Инженерийн зурагзүйн баг


ЗХШҮГ

Affiliated schools