link
2022 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ЮНЕСКО-ийн Бээжин дэх кластер оффисын захирал, профессор Шабхаз Хан ШУТИС-д айлчиллаа. Тэрээр айлчлалынхаа үеэр ШУТИС-ийн захирал, професоср Т.Намнантай уулзсан юм. Тэд дээд боловсролын, ялангуяа инженерийн дээд боловсролын хөгжлийн талаар, хүртээмжтэй, чанартай дээд боловсролыг орчин үеийн ажлын байрны эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, сургалт болон судалгааг үр дүнтэй хослуулан зохион байгуулж явуулах, их сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцан ашигтай хамтран ажиллах бизнес загварыг бий болгох, Монгол улсад инженерчлэл, технологийн чиглэлээр боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний хороог байгуулах, ШУТИС-д ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй 2 дугаар категорийн Боловсролын дижитал шилжилт, суралцахуйн олон улсын төв байгуулах боломжийн талаар харилцан санал солилцов. Ноён Шабхаз Хан дээрх чиглэлүүдээр ШУТИС-ийн гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
ШУТИС-ийн захирал, профессор Т.Намнантай уулзсаны дараа профессор Шабхаз Хан Нээлттэй боловсролын төвд ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй 2 дугаар категорийн Дээд боловсролын олон улсын инновацын төв (UNESCO-ICHEI) болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан Ухаалаг ангийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцов. Уг нээлтийн ёслолын үйл ажиллагааг танхим-онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх профессор Д.Бадарч, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга С.Болдсайхан, ШУТИС-ийн захирал, профессор Т.Намнан, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Чэнь Шуан, UNESCO-ICHEI-ийн захирал, профессор Ли Минг, Createview Education Technology компанийн захирал Жан Ю, Өмнөдийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (SUSTech) Глобал төвийн гүйцэтгэх захирал Чэн Хао нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэн үг хэлэв.
Эх сурвалж: http://oec.edu.mn/news/54
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Нээлттэй боловсролын төв
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened