link
2022 оны 10-р сарын 20-ны “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг тохиолдуулан ШУТИС-ийн БуХС-ын Хүмүүнлэгийн Ухааны Салбараас “Монголын Эмнести Интернэшнл” хүний эрхийн байгууллагын захирал Б.Алтантуяаг урьж “Технологи-Хүний эрх-Цахим орчин” сэдэвт лекцийг ШУТИС-ийн оюутнуудад уншууллаа.
Тэрээр ШУТИС-ийн “Инженерийн ёс зүй”, “Менежерийн ёс зүй” хичээлийг үзэж буй оюутнуудад технологи хийгээд хүний эрхийн хамаарал, цахим технологийн аваргууд ба хүний эрхийн тулгамдаж буй асуудал, цар тахлын сорил ба технологийн хөгжил нь хүний эрхийн асуудлыг хэрхэн хөндөж байгааг дурдан ямар ч тохиолдолд хязгаарлаж халдаж үл болох эрхүүдийг сонирхолтой баримт материалууд дээр тулгуурлан ярилаа.
Техник технологийн эрин зууны хурдацтай хөгжилд хүний үндсэн эрх хэрхэн зөрчигдөж байгаа тэр дундаа амьд явах, шинжлэх ухааны туршилт хийхээс ангид байх, хүний эрхшээлд байхаас хамгаалагдах эрх, хүн болохын хувьд эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрх, чөлөөтэй бодох зэрэг эрхүүдээс гадна мэргэжлийнхээ хүрээнд бусадтай нэгдэх, хамтран харилцах, судалгаа хийх, шинжлэх ухааны мэдээллийг ашиглах түгээх, хүний эрхэд сөргөөр нөлөөлөх магадлалтай туршилт, технологийн хэрэглээ, хүн бүр шинжлэх ухааны үр шимийг хүртэх зэрэг олон улсын хүний эрхийн тухай хуулиар хүлээн зөвшөөрдөг эрхүүдийг сонирхолтой кейс, жишээ, бичлэгээр тайлбарлан оюутнуудын хүний эрхийн боловсролд үнэтэй мэдлэг мэдээллүүдийг өглөө.
БуХС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбар
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened