link

Политехник коллежийн шинэ 112 хүүхдийн багтаамжтай Оюутны дотуур байрын шав тавих ёслолын ажиллагаа боллоо
2012-04-27 19:41 Админ

2012 оны 4-р сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Политехник коллежийн шинэ 112 хүүхдийн багтаамжтай Оюутны дотуур байрын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Тус ёслолын ажиллагаанд ТББХорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж. Сүхбаатар, БСШУЯамны сайд Ё.Отгонбаяр, Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга Б. Мишигжав, МонголынАжилОлгогчЭздийнНэгдсэнХолбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Дархан-Уул аймгийн ИХТ-ийн дарга Л.Гүнчин, Дархан-Уул аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат, “Оюутолгой” ХХКомпаний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Энхбаатар, Барилгын гүйцэтгэгч компани болох “Заг” ХХКомпанийн   зочид төлөөлөгч нар оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааг сургуулийн захирал Ш.Мөнгөндуулга нээлээ.

 

Шав тавих ёслолын үеэр

Зочид төлөөлөгчид

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн товч мэдээлэл

  • 2012 оны 3-р сарын 16-нд Монгол улсын Үндэсний магадлан итгэжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр Магадлан итгэмжлэгдсэн анхны Политехник коллеж боллоо .
  • Политехник коллеж нь ШУТИС-ийн 22 сургуулиас 2011 оны хөрөнгө оруултаараа тэргүүлж, батламж гардаж авлаа.
  • Политехник коллежийн Оюутолгойн захиалгат “ Баяжуулалтийн оператор” мэргэжлээр 60 оюутан амжилттай суралцаж байгаа билээ. Тус ангийн оюутнуудаас мэргэжил, хэлний чиглэлээр тус тус шалгалт авч  8 оюутан АНУ-ийн Sаlt Lаkeхотод 3 сар мэргэжлээр үргэлжлүүлэн сурахаар АНУ-ийг 2012 оны 3-р сарын 20-ний өдөр мордлоо.
  • АНУ-ийн Солт лайк хотоос мэндчилж байна.

Мөн түүнчлэн 2012 оны 5-р сарын 1-нээс дараагийн ээлжийн 10 оюутан явахаар болоод байна. Дээрх оюутнууддаа сурлагын өндөр амжилт гаргаж Оюутолгой ХХК-даа тэргүүний мэргэжилтэн болохыг сургуулийн захиргааны зүгээс хүсэж ерөөж байна.


ЗХШҮГ

Affiliated schools