link

ШУТИС-ийн номын сангийн хамт олон дэлхийн номын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв
2012-04-30 20:15 Админ

Шинжлэх ухаан технологийн номын сан нь уламжлал болгон тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр”-ийг 2012 оны 04-р сарын 23-нд уншигчидтайгаа хамт тэмдэглэн өнгөрүүллээ.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд:

Монголын хараагүйчуудын үндэсний холбоотой хамтран 2012 оны 04-р сарын 10-нд зохиолч Ж.Батноовын “Харж баясахын жаргал” сэдэвт ярилцлага,

НТС-ийн Философи, улс төр, соѐл судлалын профессорын багтай хамтран 2012 оны 04-р сарын 18-нд  ”Амьдрал яруу найрагт дуртай” чөлөөт уулзалт ярилцлага,

БИАС-ийн Архитектурын профессорын баг, Данте Алегрийн Монгол дахь салбар хороотой хамтран “Соён гэгээрэл ба суутны амьдрал” өдөрлөгийг “Хэн их хөдөлмөрлөнө түүнд аз жаргал үүдээ нээнэ” уриан дор Дэлхийн суу билэгт Италийн агуу зохион бүтээгч Леонардо Да Винчигийн мэндэлсэний 560 жилийн ойд зориулан Архитектурын чиглэлрээр суралцаж байгаа оюутнуудын дунд Италийн уран барилга, биет бүтээлээр уралдаан зарлаж 2012 оны 04-р сарын 23-ны өдөр дүнгээ гаргаж байруудыг шалгаруулав. Номын өдөрт ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн оролцож уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагналуудыг гардуулсан. Уралдаанд нийт 30 гаруй бүтээл оролцсон бөгөөд шилдэгийн шилдэг гранпри шагнал, шилдэг хот төлөвлөлт, шилдэг биет загвар номинацуудад өрсөлдсөн. Мөн энэ өдөр ШУТИС-ийн МИС, МХТС, КТМС, ҮТДС-ийн номын сангуудад дэлхийн алдартай онгодог номуудаар үзэсгэлэн зохион байгуулж, уншигчдын дунд олон сонирхолтой арга хэмжээнүүдийг явуулсны нэг нь МИС-ийн сургуулийн оюутнуудын дунд АХА тэмцээн, тэргүүний уншигч шалгаруулах арга хэмжээг зохион явуулж Ш.Пүрэвдаш, Б.Эрдэнэбаатар, Т.Төмөр-Очир, Э.Долгорсүрэн нар шалгарсан тул өргөмжлөл хадгалуулсан.

Affiliated schools