link

Олимпиадын мэдээлэл
2012-05-01 19:30 Админ

ЭХИС-ийн захиргааны зүгээс дэмжин ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн олимпиадын 2-р шат 4-р сарын 28-нд, “Дулаан техник-2012” ШУТИС-ийн анхдугаар олимпиад 4-р сарын 29-нд тус тус амжилттай болж өнгөрлөө.

Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн олимпиадыг 2 үе шаттай явуулсан ба ШУТИС-ийн бүрэлдэхүүн 7 сургуулиас нийт 1200-аад оюутан 1-р шатанд шалгарснаас 2-р шатанд  83 оюутан тэнцэнжээ.

Өмнөх жилүүдэд зөвхөн ЭХИС-ийн оюутнуудын дунд зохиогдож байсан “Дулаан техникийн хэн сайн мэдэх вэ?” сэдэвт оилмипиадыг энэ оноос өргөжүүлэн ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад “Дулаан техник, термодинамик”-ийн хичээлүүдийг судлаж буй оюутнуудыг хамруулах зорилгоор “Дулаан техник-2012” сэдэвтэйгээр ШУТИС-ийн анхдугаар олимпиадыг Дулаан солилцоо, термодинамикийн профессорын багаас санаачлан зохион байгуулжээ. Энэ олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн 5 сургуулиас нийт 102 оюутан идэвхитэй оролцсон байна.

Олимпиадуудад амжилттай оролцож, өндөр оноо авч эхний болон тусгай байрт шалгарсан доорх нэр бүхий оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Байр

Цахилгаан техникийн үндэс

Дулаан техник 2012

I

Б.Мягмардорж

G.IM10D025

МИС

Б.Манал

M.PS10D035

ЭХИС

II

Ж.Ганбат

M.PS10D003

ЭХИС

П. Отгонбат

M.HD10D210

ЭХИС

II

Б.Дорждагва

H.ME10D003

УУИС

Н.Эрдэнэдаваа

M.PS09D075

ЭХИС

III

Ж.Бямбасүрэн

M.PS10D036

ЭХИС

А.Балжинням

M.PS10D044

ЭХИС

III

Т.Арай

H.ME11D080

УУИС

Б.Батбаатар

M.PS10D023

ЭХИС

Тусгай

Б.Чойжамц

G.AM10D315

МИС

Г.Батцэцэг

M.TP10D001

ЭХИС

Тусгай

С.Батжаргал

M.HD10D023

ÝÕÈÑ

Б.Энхболд

M.HD10D020

ЭХИС

Тусгай

Э.Цогзолмаа

M.HD10D001

ЭХИС

Д.Төртулга

M.HD10D018

ЭХИС

Тусгай

Г.Батцэцэг

M.TP10D001

ЭХИС

Д.Төмөр-Очир

M.AU10D016

ЭХИС

Тусгай

В.Мөнхболд

G.IM10D315

МИС

Л.Саруул

E.TM08D026

МС

Олимпиадад хичээл зүтгэл, цаг зав гарган оролцсон нийт оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн захиргаа

Affiliated schools