link
ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газар, MongoliaJol-той хамтран 11 дүгээр сарын 15-ны өдөр “Олон улсад хэвлэгдсэн ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээ” семинарыг зохион байгууллаа.
Тус семинарын гол зорилго нь удирдлагын түвшинд ажиллаж буй бүрэлдэхүүн сургууль хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, салбар тэнхимийн эрхлэгч нарт тус их сургуулийн нэр дээр олон улсын томоохон мэдээллийн сан WOS, Scopus, Dimensions-д хэвлэгдсэн бүтээлүүдэд хийсэн анализыг танилцуулах, энэхүү анализ дээр үндэслэн эрдэм шинжилгээний бодлого
Зураг 1. Scopus мэдээллийн санд ШУТИС-ийн бүтээлүүд (2003-2023)
төлөвлөлтөө тодорхойлох, хэрэгжүүлэх, холбогдох дүрэм журмыг боловсруулах, судлаачдын судалгааны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, урамшуулахад шаардлагатай мэдээллээр хангахад чиглэсэн бөгөөд семинарт оролцогчид ШУТИС-ийн судлаачдын судалгааны түвшинг цаашид хэрхэн ахиулахтай холбоотой авах арга хэмжээг хэлэлцлээ. ШУТИС-ийн нэр дээр хэвлэгдсэн бүтээлүүд нь WOS-д 695, Scopus-д 819, Dimensions-д 802 байгаа бөгөөд шинжлэх ухааны салбараар нь авч үзвэл инженер, геологи, мэдээллийн технологийн салбарын судалгааны бүтээлүүдийн тоо болон эшлэгдсэн байдал ихэнх хувийг эзэлж байна. Түүнчлэн Солонгос, Япон, Хятад, Германтай хамтарсан судалгааны бүтээлүүдийн эзлэх хувь өндөр байна.
Тус их сургуулийн судлаачдын бүтээлийн тоо болон чанарыг ахиулахын тулд эрдэм шинжилгээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, олон улсад бүртгэлтэй сэтгүүлийг хөгжүүлэх, олон улсын индекстэй хурал зохион байгуулах, олон улсад эрдэм шинжилгээний ном, нэг сэдэвт бүтээл хэвлүүлэх, судлаачдыг дэмжсэн санхүүжилтийн хувь хэмжээг өсгөх зэрэгт сургууль, хүрээлэн, нэгжүүд илүүтэй анхаарч ажиллахыг хэлэлцлээ.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened