link

ШУТИС-ийн оюутны холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийг чадавхижуулах сургалт, семинарыг зохион байгууллаа
2012-05-03 18:52 Админ

Оюутны холбооны гишүүдийг чадавхижуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалт нь оюутны холбооны гүйцэтгэх хорооны 7 албадын гишүүдийг чадавхижуулах зорилготой бөгөөд 75 гишүүн ирэх байснаас 42 гишүүний ирцтэй байлаа.

Тус сургалтанд  КТМС-ийн багш Л.Цэрэнчимэд “ Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент”, Д.Ариунжаргал  ” Удирдан манлайлах, багаар ажиллах чадвар” лекц, семинар орж оюутнуудтай санал бодлоо хуваалцан үр дүнтэй явагдлаа.

 Сургалтын дараа Оюутны Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг  явуулсан. Хэлэлцүүлэг нь “ Оюутны Холбооны гишүүн би”  сэдэвийн дор явагдаж 4 багт хуваан гишүүдийг танилцуулах болон чадваржуулах зорилготой явагдсан. Уг хэлэлцүүлэгт   1-р баг жүжигчилсэн тоглолт хийж оюутны холбоог сурталчилсан бол бусад багууд ухуулах хуудас хийж илтгэл тавьсанаараа онцлог байлаа. Хэлэлцүүлэгт оролцсон багууд өөрсдийн санаа бодлоо илтгэн ярилцаж цаашдын ажлын шинэ санаануудыг төлөвлөсөн.

Сургалтанд хамрагдсан гишүүдээс санал асуулгын судалгаа авахад: тус сургалтыг маш их үгүйлэгдэж байсан сургалт цаашид сард нэг удаа явуулж байх саналтай байна.  Мөн гаднаас болон сургуулиасаа шилдэг сайн багш нараар лекц уншуулах Үүнд : “Оюун Ухаан” академийн лектор Хатанбаатар,  МҮЭХорооны дарга Ганбаатар ,”Shark”  төвийн лектор Даваахүү,  КТМС-ийн багш Л.Оюунцэцэг болон НТС-ийн багш нараар лекц илтгэл тавиулах сонирхолтой байна. Дараа дараагийн сургалт семинарт тавигдах илтгэлийн сэдэвүүд   “Хувь хүний хөгжил”, “ Багаар ажиллах чадвар”,   “ Олон нийттэй харилцах “ гэсэн сэдвүүдээр илтгэл тавиулах хүсэлтээ бичсэн байна.

 Цаашид  оюутны холбооны гишүүд болон оюутны зөвлөлийн гишүүд, ангийн дарга нарыг чадавхижуулахад чиглэсэн сургалтуудыг 2012-2013 оны хичээлийн жилд тогтмол явуулахаар төлөвлөж байна.  

Сургалтыг Оюутны холбооны-Хүний нөөц менежментийн алба, НТС-Оюутны хөгжил үйлчилгээний нэгжээс зохион байгуулсан.

Affiliated schools