link
ШУТИС, БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбар, Санхүүгийн удирдлага мэргэжлийн багаас “Хөрөнгө оруулалтын менежмент” хичээлийн хүрээнд жил бүр тогтмол зохион байгуулдаг “Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид-2022” шилжин явах цомын тэмцээн 2022 оны 12-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээний гол зорилго нь нийт оюутнуудад мэргэжлийн мөн чанар, ач холбогдлыг таниулж, мэргэжлийн хичээлийн хүрээнд үзсэн онолын мэдлэгээ бататган, бодит кейс дээр судалгаа шинжилгээ хийх чадварыг нэмэгдүүлэх, гүнзгийрүүлэн судлах нөхцөлийг бүрдүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, илтгэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мөн үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа болон зохицуулах, хэрэгжүүлэгч, оролцогч байгууллагуудад тус сургуулийн Бизнесийн удирдлага, Санхүүгийн менежмент мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудыг таниулах, үнэлүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС, БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын доктор профессор, Б.Энхтуяа, СЗХ-ны Үнэт цаасны газрын референт Г. Мөнхтүвшин, Капитрон банкны Хөрөнгийн удирдлагын газрын ахлах дилер Э. Ням-Очир, ШУТИС, БуХС-ийн бизнесийн удирдлагын салбарын багш Д. Баярмаа, Б. Бат-Эрдэнэ нар ажиллав.
Ивээн тэтгэгч байгууллагуудаар Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Стандарт Инвестмент ҮЦК, Капитрон банк оролцож ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл, дадлага хийх эрхийн бичиг, мөнгөн шагналаар тэмцээнд оролцогч оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
Тэмцээнд нийт 60 орчим оюутан оролцсоноос багийн дүнгээр Тэргүүн байранд “Avengers” баг, Дэд байранд “Smart Investors” баг, Гутгаар байранд “X” баг, хувийн дүнгээр буюу шилдэг илтгэгчээр Э. Хүслэн-Эрдэнэ шалгарав.
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
Бизнесийн удирдлагын салбар
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened