link
МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монголын Япон багш нарын холбоо, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Япон хэлний улсын анхдугаар олимпиад” 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус олимпиадад япон хэлний сургалттай МУИС, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХУИС, Соёл Эрдэм Дээд Сургууль, Монгол Коосэн Технологийн Коллеж, Шинэ Монгол Технологийн Коллеж, ШУТИС-Коосэн Технологийн Коллежийн 10 багийн нийт 50 оюутан япон хэлний бичгийн болон орон судлалын мэдлэг, чадвараа сорин өрсөлдөж харилцан суралцлаа.
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Х.Дамдиндорж ахлагчтай Япон хэлний баг “Тэргүүн байр”, Шинэ Монгол Технологийн Коллежийн баг “Дэд байр”, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн баг “Гутгаар байр” байрыг тус тус эзэлж амжилттай оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн техник технологийн орчуулга \япон хэл\ 4-р курсын оюутан Б.Цагаантогооч, 2-р курсын оюутан Б.Номт-Эрдэнэ,Б.Бат-Оргил,Ч.Халиунаа нар оролцов.
Япон хэлний анхдугаар олимпиадад амжилттай оролцсон оюутан залуустаа, удирдан зохион байгуулсан профессор багш нартаа талархал илэрхийлж цаашдын эрдэм номын үйлсэд нь амжилт хүсье
ШУТИС-ГХС
АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
2022.12.17
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened