link

МАШИН МЕХАНИЗМЫН ОНОЛ-ЫН УЛСЫН ДӨРӨВДҮГЭЭР ОЛИМПИАД БОЛЖ ӨНДӨРЛӨВ
2012-05-09 20:17 Админ

 ШУТИС-ийн Математикийн сургуулийн Хэрэглээний механикийн профессорын багаас их дээд сургуулиудын оюутнуудын дунд Машин Механизмын Онолын Улсын дөрөвдүгээр олимпиадыг  2012 оны 05-р сарын 05-ны өдөр  амжилттай зохион байгууллаа.

 

Тус олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн Математикийн сургууль, Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль, Хүнсний инженер Биотехнологийн сургууль, Механик Инженерийн сургууль, Уул уурхайн инженерийн сургууль болон Хөдөө Аж Ахуйн Их сургууль, Батлан Хамгаалахын Их сургуулийг төлөөлсөн 6 баг, нийт 75 оюутан оролцож, багийн болон хувийн амжилтаар өрсөлдөв. Багийн дүнгээр Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн баг 26 оноогоор I байр эзэлж шилжин явах цом, алт медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн баг 22.7 оноогоор II байр  эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн баг 21.1 оноогоор  III байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Олимпиадын үеэр багш нар харилцан туршлага солилцох зорилгоор машин механизмын онолын хичээлийн лабораторийн шинэчлэлт, шинээр авсан болон өөрсдийн хийсэн төхөөрөмж, машин механизмын онолын е-хичээлийг танилцуулан санал солилцон хамтран ажиллахаар боллоо.

 

Тэргүүн байрын шагналт

ХААИС-ийн баг

 

 

Дэд байрын шагналт

УУИС-ийн баг

 

 

Гутгаар байрын шагналт

ҮТДС-ийн баг

Хувийн амжилтаар  ХААИС-ийн Инженер механикийн 2-р дамжааны  оюутан Р.Дашням 41 оноогоор I байр, ҮТДС-ийн Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалтын 3-р дамжааны оюутан Э.Нямгэрэл 39,5 оноогоор II байр, УУИС-ийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн 3-р дамжааны оюутан Ж.Баасансүрэн  32,5 оноогоор III байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль диплом, мөнгөн шагналаар шагнагдав.

 

 

 

Олимпиадын аварга

Олимпиадын II байрын шангалт

Олимпиадын III байрын шангалт

ХААИС-ийн Инженер механикийн 2-р дамжааны  оюутан

 

ҮТДС-ийн Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалтын 3-р дамжааны оюутан

УУИС-ийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн 3-р дамжааны оюутан

Р.Дашням

Э.Нямгэрэл

Ж.Баасансүрэн

 

Машин механизмын улсын дөрөвдүгээр олимпиадад оролцсон нийт багш, юутнуудад ажил, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Эх орны хөгжил

Эрдэм номын түүчээ

Инженер таны гарт

 

ШУТИС-ийн Математикийн сургууль.

Хэрэглээний механикийн профессорын баг

Affiliated schools