link
ГХС-ийн Ази судлалын салбараас техник технологийн орчуулгын болон хамтарсан хөтөлбөрийн хятад хэл судалж буй оюутан залуусын хятад хэлний чадварыг нь сайжруулах зорилгоор Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн профессор багш нартай хамтран намрын сургалтыг санаачлан 2 дахь амжилттай зохион явууллаа.
Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн “DINGTALK” платформоор 2022.09.24-12.17 хооронд болсон намрын сургалтад ГХС-ийн (ТТО- Хятад хэл), ГУУС-ийн (Геодези), ХШУС-ийн (Химийн инженерчлэл, статистик, үйлдвэрийн экологи), ЭХС-ийн (Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан хангамж, био-инженерчлэл) хамтарсан хөтөлбөрийн 1,2-р ангийн анхан шатны нийт 30 оюутан хамрагдлаа.
Оюутан хичээлээс гадна шинэ мэдээ мэдээлэл, олон улсын цахим сургалтын платформыг ашиглах, сонсгол яриагаа сайжруулах, сонирхсон хөтөлбөрүүддээ бие даан суралцах чадварыг дээшлүүлэх зэрэгт өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуультай хамтран ажиллаж сургалтыг удирдан зохион байгуулсан Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн профессор багш нартаа, тус хөтөлбөрт хамрагдаж сертификат авсан оюутан залуустаа, Гадаад хэлний сургуулийн хятад хэлний мэргэжлийн болон зөвлөх профессор багш нартаа гүнээ талархал илэрхийлье.
ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЭРДЭМ СУДЛАЛЫН ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ!
ШУТИС-ГХС
АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
2022.12.28
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened