link

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд Физикийн болон Механик боловсруулалтын виртуаль лабораторид шинээр байгуулагдлаа.
2012-05-10 22:47 Админ

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь 2012 оны 5 дугаар сарын 09-ны өдөр өөрийн байрандаа шинээр байгуулж буй “Физикийн болон Механик боловсруулалтын виртуаль лаборатори”-удын нээлтийг хийж ашиглалтанд орууллаа.

Уг лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, сургалтын проректор Я.Наранцэцэг, Эрдэм шинжилгээ инноваци хариуцсан проректор Б.Очирбат нар болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Түүнчлэн ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, сургалтын проректор Я.Наранцэцэг, Эрдэм шинжилгээ инноваци хариуцсан проректор Б.Очирбат нар сургуулийн профессор, багш, ажилтан, ажилчидтай ШУТИС-ийн хөгжлийн бодлогын талаар уулзалт хийв.  

Affiliated schools