link
2023.01.06-ны өдөр ШУТИС нь Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны Олон Улсын ISO 21001:2018 стандартын гэрчилгээг албан ёсоор гардан авч, МУ-ын ЗГ-ын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газраас баталгаажуулсан анхны их сургууль боллоо. Энэ нь ШУТИС-ийг тус стандартыг тодорхой хэмжээнд ойлгон, хэрэгжүүлж бүрдүүлсэн тогтолцоо нь гэрчилгээжих шаардлагыг хангаж байна гэж үнэлсэн явдал юм.
ШУТИС-ийн хэмжээнд анх 2018 онд ISO 9001 стандартыг нэвтрүүлэхээр багш, ажилтнуудын төлөөллийг оролцуулан 26 хүнтэй төслийн баг байгуулан эхэлж байсан бол өдгөө 10 сургууль дээр хариуцсан чанарын менежерүүдийг томилон ISO 21001-ыг хэрэгжүүлж байна. ISO 21001 стандарт нь боловсролын байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлэх хамгийн тохиромжтой суурийг бий болгодог төдийгүй чанарын бие даасан хэмжүүр болж улам бүр хүлээн зөвшөөрөгдөх хандлагатай байна.
ШУТИС-д Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001 -ыг “Боловсролын байгууллагын удирдлага, зохион байгуулалт болон боловсролын үйлчилгээ” гэх хамрах хүрээтэй нэвтрүүлсэн бөгөөд стандартын гэрчилгээ нь дараах нэгжүүдэд хүчинтэй юм. Үүнд:
Хамрах хүрээнд багтсан дээрх сургуулиуд ISO 21001-ын тэмдгийг хэрэглэж болно.
ШУТИС-ийн захирал 2023.01.10-ны өдөр хамрах хүрээнд багтсан сургуулийн захирлуудад ISO 21001:2018 стандартын гэрчилгээг гардууллаа. Тухайлбал:
ШУТИС-д ISO 21001-ийг амжилттай хэрэгжүүлснээр нь:
Мөн бид олон улсын чанарын менежментийн суурь шаардлагыг хангаж байгаагаа баталгаажуулснаар ШУТИС-ийн багш, суралцагчдын олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал болоод итгэл үнэмшил төрүүлэх байдалд эергээр нөлөөлөх юм.
Цаашид бид өнөөг хүртэл гаргасан амжилт дээрээ суурилан түүнийг илүү бататгаж, тасралтгүй сайжруулалтыг хийснээр дөнгөж суурь нь тавигдаж буй чанарын менежментийн тогтолцоогоо илүү бэхжүүлэх нь чухал юм.
ШУТИС-ийн чанарын менежерүүд
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened