link

Компьютерын сүлжээний улсын хоёрдугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
2012-05-20 19:38 Админ

Компьютерийн сүлжээний улсын хоёрдугаар олимпиадыг ШУТИС МХТС 2012.05.05-ний өдөр амжилттай зохион байгууллаа.Олимпиад 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж эхний хэсэгт багийн гишүүн бүр тусдаа тест болон бодлогын шалгалтуудыг гүйцэтгэсэн бол дараагийн хэсэгт өгөгдсөн практик даалгавруудыг багаараа гүйцэтгэж өрсөлдлөө. Олимпиадад 6 сургуулийн 12 баг оролцсон. 


Олимпиадын багийн дүнгээр тэргүүн байранд ШУТИС-ийн МХТС-ийн  1-р баг  79,6  оноогоор шалгарч, цомын эзэн болсон бол  2-р байрыг  МУИС-ийн МТС-ийн  1-р баг  75,5  оноогоор, 3-р байрыг ШУТИС-ийн МХТС-ийн  2-р баг  72,9 оноогоор, хувийн дүнгээр тэргүүн байрыг ШУТИС-ийн МХТС-ийн  I багийн гишүүн Б.Баасандорж, хоёрдугаар байрыг ШУТИС-ийн МХТС-ийн  III багийн гишүүн  П.Гэрэлтуяа, гуравдугаар байрыг ШУТИС-ийн МХТС-ийн  III багийн гишүүн Ц.Шинэбаяр  нар тус тус эзэллээ.

Олимпиадыг ивээн тэтгэгчээр:

  1. ШУТИС-ийн Технологийн сан
  2. Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК
  3. Сансар КаТВ
  4. Сансар Интернет ХХК
  5. Орбитнет ХХК
  6. Телемакс ХХК
  7. Huiwei ХХК
  8. Univision ХХК

 

Олимпиадын нээлт

 

Практик даалгавар гүйцэтгэсэн төхөөрөмжүүд

 

Хувийн дүнгээр III байр

ШУТИС МХТС III багийн гишүүн Ц.Шинэбаяр

 

Хувийн дүнгээр III байр

ШУТИС МХТС III багийн гишүүн П.Гэрэлтуяа

 

Багийн дүнгээр тэргүүн байр

ШУТИС МХТС I баг

 

Багийн дүнгээр II байр

МУИС МТС-н I-р баг

 

Багийн дүнгээр III байр

ШУТИС МХТС II баг

 

 

 

Affiliated schools