link

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН IV ОЛИМПИАДАД КТМС-ИЙН 2 БАГ БАЙР ЭЗЭЛЛЭЭ
2012-05-20 19:41 Админ

Хүний нөөцийн менежментийн IV олимпиад IV/26-27, V/5-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Олимпиадад МУИС-ЭЗС, МУИС-ХС, МУИС-УБС, МУИС- Орхон салбар, ХААИС, СЭЗДС, Сэрүүлэг ДС, Цэцээ гүн ДС гэсэн 9 сургуулийн  21 баг, 63 оюутан оролцлоо. Энэхүү олимпиад нь оюутнуудын хүний нөөцийн менежмент, байгууллагын харилцааны төлөв, англи хэлний мэдлэгийг шалгаж, эссэ бичилт, презентаци, чөлөөт ярилцлага,  үнэлгээний төвийн аргаар байгууллагын жишээн дээр багаар ажиллах, дүрд тоглох чадварыг шалгадаг билээ.

КТМС-ийн Менежментийн профессорын багийн ахлах багш Л.Цэрэнчимэд удирдагчтай  Хүний нөөцийн менежментийн IY ангийн оюутан М.Цэрэндулам, Б.Баярмаа, Маркетингийн менежментийн IY ангийн оюутан А.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Оюунтүлхүүр баг, Хүний нөөцийн менежментийн IYангийн оюутан Г.Сайнзаяа, С.Баярчимэг, Г.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй Аргабилэг багууд 2-р шатанд шалгаран, Дэд болон Тусгай байр, оюутан А.Баярцэцэг хувийн дүнгээр 3-р байр эзэллээ.

Багийн дүнгээр:

            1-р байр:  B.U.T баг /СЭЗДС/

            2-р байр:  Оюунтүлхүүр баг /ШУТИС, КТМС/

            3-р байр:  CEO’s баг /МУИС, ЭЗС/

            Тусгай байр:  Аргабилэг баг /ШУТИС, КТМС/

            Тусгай байр:  Оршихуй баг /Сэрүүлэг ДС/

Хувийн дүнгээр:

            1-р байр:  Н.Энхтуул /МУИС,ЭЗС/

            2-р байр:  Т.Алтангэрэл /СЭЗДС/

            3-р байр:  А.Баярцэцэг /IШУТИС, КТМС/

            Тусгай байр: Г.Ганцэцэг /МУИС, ХС/

            Тусгай байр: Т.Буяндэлгэр /МУИС, ХС/  баг, оюутнууд шалгарлаа.

 

 

Affiliated schools