link
2023 оны 3-р сарын 15-ны өдөр “Монгол, Японы Технологийн Коллежууд болон аж үйлдвэр, төрийн байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Зорилго: Японд аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэгцээг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, шинжлэх ухаан, технологийн цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах инженерүүдийг бэлтгэх зорилгоор дээд боловсролын сургалтын байгууллага болох технологийн коллежууд байгуулагдсан. Монгол улсад ч мөн адил Япон загварын Коосэн инженер технологийн боловсролын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улсын хөгжлийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах инженер мэргэжилтнийг бэлтгээд 9 жил болж байна. Энэхүү инженер, технологийн боловсролын загварыг улам сайжруулах, өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй 3 Коосэн загварын технологийн коллежийн ололт амжилт, сорилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцэх, аж үйлдвэрийн хэрэгцээ шаардлагыг сонсох байлаа.
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Япон Улсын Элчин Сайдын Яам, ЖАЙКА олон улсын байгууллага, Японы Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны харьяа агентлаг Японы үндэсний технологийн хүрээлэн, ШУТИС-ийн удирдлагууд, ХААИС болон Япон, Монголын Коосэн Технологийн Коллежийн удирдлага, багш, ажилчид оролцлоо.
Тус хэлэлцүүлгийг БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын зохицуулалтын газрын дарга Х.Тамир нээж, Монгол улсын хөгжлийн бодлоготой уялдуулан гарч байгаа дээд боловсролын бодлогод Коосэн инженерийн боловсролын тогтолцоог онцгой анхаарч байгаагаа илэрхийлэв.
Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх зохицуулагч Камиёо сан Япон улсаас хүрэлцэн ирж Японы Коосэн загварын тогтолцоог Монгол улсад амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд цаашдын хөгжилд амжилт хүслээ.
Японы “Даичи коогёо сэйякү” компани болон Монгол улсын компани, ажил олгогч нарын төлөөлөл Монголын Коосэн Технологийн сургууль төгсөгчид амжилттай ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч цаашид нягт хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллах нь чухал хэмээн онцоллоо.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Япон улсын Элчин Сайдын Яамны 2-р нарийн бичгийн дарга Ито Ёрико богино хугацаанд инженер бэлтгэн гаргадаг энэхүү боловсролын тогтолцоо Япон улсын аж үйлдвэржилтийн салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулсан тухай дурдаад Коосэн төгсөгчдийг ажлын байранд хүлээн зөвшөөрөх, үргэлжлүүлэн суралцах боломжийг хангах зэрэг ажилд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх болно гэж санал бодлоо солилцлоо.
Мөн Монгол дахь Жайка олон улсын байгууллагын дарга Танака Шиничи Монгол улсын инженерийн боловсон хүчийг нэмэгдүүлэх, Коосэн загварын инженерийн боловсролын тогтолцооны хууль эрх зүйн асуудлыг тодорхой болгох, сургууль болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааг эрчимжүүлснээр нийгмийн асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх талаар анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дурдаад Жайка олон улсын байгууллага инновац, шинэ санаа дэвшүүлсэн сургалт судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж хэлэлцүүлгийг дүгнэлээ.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened