link
ШУТИС-ийн Сайн дурын “Хятад хэлний клуб” 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөгчдийн цуврал лекцээ “Сурахуй&Ажиллахуй” сэдвээр 2023.03.21-ний өдөр танхимаар зохион явууллаа.
Энэхүү лекцээ ШУТИС-ийн ГХС-ийн ТТО-хятад хэлний анги, хамтарсан 2+2 хөтөлбөр, хятад хэл сонгон суралцаж буй 1-4 дүгээр курсийн оюутан залууст сурангаа ажиллах, ажиллангаа сурах, бүтээлчээр сурч, бүтээлчээр ажиллахыг дэмжих зорилгоор зочин илтгэгчээр Хойд хятадын ЭХИС-ийн СЭХ мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн төгсөгч, Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК СЭХ-ний хэлтсийн инженер Н.Улсболд, Смарт плас ХХК цахилгааны зургийн инженер О.Анхтуяа, Химийн инженер мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн суралцагч, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын магистрант М.Төгөлдөр нарыг урьж зохион явууллаа.
Клубийн зөвлөх багш маань лекцээр ярилцах сэдэв, зочдоо танилцуулж эхлүүлэв. Эхний зочин илтгэгч Н. Улсболд “Сурахуй” сэдвээр:
Үргэлжлүүлэн зочин илтгэгч О. Анхтуяа “Ажиллахуй” сэдвээр:
Харин зочин илтгэгч М.Төгөлдөр 2018-2022 оны хооронд оюутан байх үеийнхээ алдаа болон амжилтуудаасаа хуваалцлаа. Тэрээр ажиллангаа суралцах үед онолын мэдлэгээс гадна илүү их туршлагаждаг талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцсан оюутан залуус бидэнд үр өгөөжтэй лекц болж өндөрлөлөө. Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан зочин илтгэгч ах эгч нартаа клубийн зөвлөх багшдаа, хүрэлцэн ирсэн идэвхтэй оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэхүү лекцэд нийт 1-4 дүгээр курсийн 30 гаруй оюутан залуус оролцлоо.
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус, төгсөгчид, үе үеийн ахлагч, гишүүд нартаа талархахын ялдамд эрдэм номын үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Хэсэг хүмүүн цугаар явахуйд тэдний дунд миний багш болох нь лав буй. Күнз.
“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”
2023.03.22
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened