link
Өнгөрсөн лхагва гарагт ээлжит бусаар хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг баталсан. Батлагдсан хуулийн талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Оюунхорол, С.Эрдэнэ, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийв. Хуулийг батлахдаа хэрэгжих хугацааг нь 2013 оны нэгдүгээр сарын нэгэн хэмээн зааж өгсөн юм. Хууль хэрэгжиж эхэлснээр 25 ба түүнээс дээш жил ажилласан бол бүх шатны сургууль, цэцэрлэгийн захирал, хичээлийн эрхлэгч, орлогч захирал, сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын багш, дотуур байрын багш, цэцэрлэгийн туслах багш нар өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг өмчийн хэлбэр үл харгалзан авах болж байна.
Хэрвээ тэд сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авна. Харин төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд туслах ажилтнаар 25 ба түүнээс дээш жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор болжээ. Туслах ажилтан гэдэгт нягтлан бодогч, тогооч, нярав, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтнууд хамрагдаж байгаа аж. Түүнчлэн сум, тосгон, багийн цэцэрлэг, сургуульд тогтвор суурьшилтай ажилласан цэцэрлэгийн туслах багш, цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн эмч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багш, албан бус боловсролын багш, сургуулийн номын санч, сургуулийн эмчид таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор болж хуульчилсан байна.
Энэ бол боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд төрөөс авч байгаа алхам гэдгийг хууль санаачлагчид болон салбарын сайд хэлж байв. Энэхүү шинэ тутам батлагдсан хууль гол нь Монгол Улсад Кембрижийн хөтөлбөрийг бүрэн утгаар нь нэвтрүүлэхэд чиглэсэн гэдгийг онцолж байсан. Үүнийг хийхэд багш, боловсон хүчний нийгмийн асуудлыг шийдэх ёстой хэмээн хууль санаачлагчид үзсэн байна.
Б.Бат
Эх сурвалж: "Үндэсний мэдээ" өдөр тутмын сонин
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened