link

ШУТИС-ийн E-Нээлттэй сургууль Майкрософтын Мэдээллийн Технологийн Академи (Microsoft IT Academy) -ийн албан ёсны гишүүнээр элслээ
2012-05-30 19:14 Админ

ШУТИС-ийн E-Нээлттэй сургууль 2012 оны 5 сард Майкрософтын Мэдээллийн Технологийн Академи (Microsoft IT Academy) -ийн албан ёсны гишүүнээр элсэж, хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Microsoft IT Academy  нь боловсролын байгууллагуудын багш, оюутан, төгсөгчдөдөө зориулсан Майкрософтын сертификаттай сургалт, шалгалтуудыг дэлхий даяар хэрэгжүүлдэг бөгөөд ШУТИС-ийн багш, профессор, төгсөгчдөд Майкрософтын хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон хичээлийн агуулга, цахим сургалтын иж бүрдлийг ашиглах, Майкрософтын сертификат бүхий сургалт явуулах боломжтой боллоо. Ингэснээр багш, оюутнууд олон улсын түвшний ажлын байранд өрсөлдөх чадвартай болохын зэрэгцээ сургууль, багшлах боловсон хүчний чадавх олон улсын хэмжээнд хүрэх боломж нээгдэж байна. Мөн ШУТИС-ийн компьютерүүдэд хэрэглэгдэх албан ёсны лицейн бүхий Windows үйлдлийн систем, програм хангамжууд, Серверийн програм хангамжуудыг хөнгөлттэй үнээр авах боломж нээгдэж байна.

Microsoft-ийн 10,000 гаруй IT Academy  дэлхийн 160 оронд  ажиллаж, жилд дунджаар 180,000 гаруй багш оюутан онлайн сургалтанд хамрагдан сертификат авч, 500,000 гаруй багш оюутан суралцаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дарж үзнэ үү

E-Нээлттэй сургууль.

 

 

Affiliated schools