link

“Эх хэлний өдрүүд” сарын аян өндөрлөлөө
2023-04-12 15:29 ЗАА

ГХС-ийн Ази судлалын салбарын Монгол хэлний багаас “Оюутан залуусын эх хэлний боловсролыг хөгжүүлэх, “ШУТИС-д үндэсний бичгийн хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, монголчуудын соёлын үнэт өв болох эх хэл, үндэсний бичгийн соёл, хэрэглээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, сурталчлах” зорилготойгоор “Эх хэлний өдрүүд” нэг сарын аяныг 2023.03.01-04.01-ний хооронд амжилттай зохион байгууллаа.  

Сарын аяны хүрээнд: Алсын хараа 2050, Монгол хэлний тухай хуулийн  7.1-д “2025 оноос төрийн албан хэргийг хос хэлээр хөтлөн явуулна.” хэмээн тусгасан заалт, “Үндэсний бичгийн хөтөлбөр III”-ын хэрэгжилт зэрэгтэй уялдуулан, “Үндэсний бичгийн сургалт, судалгаа, цахим хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг доктор Р.Бигэрмаа хариуцан зохион байгуулав. Хэлэлцүүлэгт МУ-ын ЗГ-ын Хэрэгжүүлэгч агентлаг “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”, МУИС, ШУТИС-ийн багш нар илтгэлээ хэлэлцүүлж, Монгол хэлний багийн багш нар, ШУТИС-ийн оюутнууд идэвхтэй оролцлоо.

 

 

Аяны хугацаанд “Үндэсний бичгийн олимпиад”, “Илтгэх ур чадвар”, “Эсээ бичлэг”, “Үндэсний бичгийн: Уран бичлэг, хичээнгүй бичиг, цахим бичвэр”-ийн уралдаан зохион байгуулж, 04 дүгээр сарын 06-нд манлайлагчдад шагнал гардуулав. Тус хаалтын үйл ажиллагааг Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга, доктор М.Эрдэнэтуяа нээж үг хэлэн, ОХҮСҮА-ны дарга доктор  Н.Санчирбаатар, ахлах мэргэжилтэн доктор Д.Цогзолмаа, ГХС-ийн СЧА-ны дарга доктор А.Болормаа, АСС-ын эрхлэгч, доктор Ц.Эрдэнэзаяа болон ШУТИС-ийн багш, оюутнууд оролцлоо. Мөн үндэсний бичгийн уран бичлэг, хичээнгүй бичиг, цахим бичвэрийн уралдаанд оролцогч оюутнуудын бүтээлээр үзэсгэлэн гаргав.

Зохион байгуулсан уралдаанд дараах оюутнууд байр эзэлж, өргөмжлөл гардан авлаа. Үүнд:

  1. “Илтгэх ур чадвар”-ын уралдааныг доктор Г.Уранчимэг, Д.Энхчимэг, МА З.Агиймаа нар зохион байгуулав. Байр эзэлсэн оюутнууд:  

Д/д

Нэр

Эзэлсэн байр

Сургууль

Курс

1

Ш. Амгаланбаяр

I

БАС

II курс

2

Н. Бат-Оргил

II

ЭХС

I курс

3

Г. Отгонбаяр

III

ХШУС

II курс

4

М. Цолмон-Эрдэнэ

Тусгай байр

ГУУС

II курс

  1. Эсээ бичлэг”-ийн уралдааныг доктор Б.Дэлгэрмаа, МА Н.Мөнхжаргал, Б.Сонинцэцэг нэр зохион байгууллаа. Байр эзэлсэн оюутнууд:

Д/д

Нэр

Эзэлсэн байр

Сургууль

Курс

1

Ч. Дашням

I

БУХС

I курс

2

С. Цэлмэг

II

ЭХС

III курс

3

М. Даваадэмбэрэл

III

БУХС

I курс

  1. Үндэсний бичгийн уран бичлэг”-ийн уралдааныг доктор Д.Энхчимэг, Г.Уранчимэг, МА З.Агиймаа нар зохион байгуулав. Байр эзэлсэн оюутнууд:

Д/д

Нэр

Эзэлсэн байр

Сургууль

Курс

1

М.Бадамханд

I

ГУУС

I курс

2

С.Айсулу

II

ХШУС

III курс

3

Д.Есүй

III

БАС

I курс

4

Б.Ариунзаяа

Тусгай байр

ХШУС

III курс

  1. Үндэсний бичгийн хичээнгүй бичиг”-ийн уралдаан:

Д/д

Нэр

Эзэлсэн байр

Сургууль

Курс

1

Б.Ариунзаяа

I

ХШУС

III курс

2

Б.Жүрмэдсүрэн

II

БАС

III курс

3

Б.Болортуяа

III

ӨмТДС

I курс

4

Ц.Мөнх-Үйлс

Тусгай байр

БАС

I курс

  1. Үндэсний бичгийн цахим бичвэр”-ийн уралдааныг доктор Г.Даваажав хариуцан ажиллалаа. Байр эзэлсэн оюутнууд:

Д/д

Нэр

Эзэлсэн байр

Сургууль

Курс

1

Б.Хулан

I

БАС

I курс

2

Г.Булганбат

II

МеТС

III курс

3

Д.Хишигжаргал

III

МХТС

II курс

4

Ц.Мөнх-Үйлс

Тусгай байр

БАС

I курс

Уралдаанд амжилттай оролцсон оюутнууд, мөн “Үндэсний бичгийн хичээнгүй бичиг”-ийн уралдаанд Өмнөговь аймгийн Технологийн дээд сургуулиас ирж оролцсон Б.Болортуяа, Д.Далайбаяр, Э.Энхжин нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!

“Монгол хэлний баг”-ийн хамт олон “Үндэсний бичгийн хөтөлбөр III”-ыг ШУТИС-д хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, ажлаа эхэлсэн бөгөөд сургуулийнхаа багш нарт зориулан, “Үндэсний бичиг”-ийн анхан, дунд, гүнзгий шатны хөтөлбөр боловсруулан, эхний сургалтаа явууллаа. Багийн ахлах багш, доктор Р.Бигэрмаа  БСШУЯ-ны Сайдын тушаалаар “Үндэсний бичгийн хөтөлбөр III”-ын дэд ажлын хэсэгт ажиллан, төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн хөтөлбөр батлуулан, анхан, дунд, гүнзгий шатны сурах бичиг зохиох багт ажиллаж байна.   

Хамтран ажиллаж, бүх талаар тусалж дэмжсэн ГХС-ийн захиргаа, ОХСҮА-ны хамт олон,  багш, оюутан суралцагчдадаа баярлалаа.

“Эх хэлний өдрүүд” сарын аяныг амжилттай зохион байгуулсан Монгол хэлний багийн багш нар, хариуцан ажилласан доктор Р.Бигэрмаад талархал илэрхийлж эрдэм судлалын үйлсэд нь амжилт хүсье!

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

ГХС-АСС-Монгол хэлний баг

2023.04.1

Affiliated schools