link
БНСУ-ын Олон улcын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), ШУТИС хамтран хэрэгжүүлж буй "ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх" 6 сая ам.долларын санхүүжилттэй 2019-2024 онуудад хэрэгжих төслийн судалгааны лабораториудын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ёслолд КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч И Кан Сан, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Им Гик-хи, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, ШУТИС-ийн захирал Т.Намнан болон төслийн хэрэгжилтийг хариуцсан Санмёнг их сургууль, Медизайн компанийн төлөөлөл зэрэг олон зочид оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй уг төслийг хэрэгжүүлэх явцад дэлхий нийтээр тархсан цар тахал олон хүндрэл учруулсан хэдий ч БШУЯ, ШУТИС, БНСУ-ын Сангмён их сургуулийн идэвхтэй хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийн үр дүнд судалгааны лабораториудын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ төсөл хэрэгжсэнээр хурдацтай өөрчлөгдөж буй мэдээллийн технологийн эрин үед нийцсэн сургалт, судалгаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, Мэдээллийн технологийн салбараар дамжуулан Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened