link

ШУТИС-ийн захирал Т.Намнан үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч, идэвхтэн сонгуультнуудыг хүлээн авч уулзлаа
2023-04-17 10:50 ЗАА

 

ШУТИС-ийн захирал Т.Намнан 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд тус сургуулийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч, идэвхтэн сонгуультнуудыг хүлээн авч, дугуй ширээний ярилцлага өрнүүлж, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцлоо. Тус уулзалтад нийт 52 хүн оролцов. ШУТИС-ийн захирал сургуулийн хэтийн төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, Багшийн хөгжлийн талаар авч буй арга хэмжээ, Хамтын гэрээний хэрэгжилт, Хүний нөөцийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулж, салбар хороодын дарга, идэвхтэн гишүүдийн асуултад хариулт өгч, саналыг сонслоо. Уг уулзалтаар ҮЭ-ийн тэргүүлэгч, идэвхтэн гишүүд дараах саналуудыг дэвшүүлж, захиргаатай хамтран ажиллах талаар санал солилцов. Үүнд:

  1. Багшлах боловсон хүчний залгамж халааг бэлтгэх, багшийн сонгон шалгаруулалтын журмыг сайжруулах
  2. ШУТИС-ийн профессор, багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журамд санал авах, ПБ гүйцэтгэж буй Б цагийн шалгуурт өөрчлөлт оруулах
  3. Бүрэлдэхүүн сургуулиудын лабораторийн өрөө, анги танхимын ашиглалтыг сайжруулах
  4. ШУТИС-ийн Удирдах зөвлөлд төлөөлөл сонгоход баримтлах удирдамжийн дагуу хамт олны төлөөллийг сонгох
  5. Элсэлтэд анхаарах, санхүүгийн олон талт эх үүсвэрийг эрэлхийлэхэд хүн бүрийн оролцоог хангах
  6. Суралцах, ажиллах орчныг сайжруулах талаар хөрөнгө оруулалт татах зэрэг болно.

Хамт олны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан ШУТИС-ийн захирал Т.Намнан, Захирлын ажлын албанд талархал илэрхийлж, цаашид хамт олны төлөөлөлтэй хийх уулзалтыг ажлын төлөвлөгөөнд тусган уламжлал болгон зохион байгуулж байх саналыг ҮЭ-ийн тэргүүлэгч, идэвхтэн сонгуультнууд гаргалаа. Уулзалтад өөрийн цагаа зарцуулж хүрэлцэн ирсэн ҮЭ-ийн салбар хороодын дарга, тэргүүлэгч нарт талархал илэрхийлье.

ШУТИС-ийн ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА

ШУТИС-ийн дэргэдэх ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО

Affiliated schools