link
ГХС-ийн Ази судлалын салбарын Солонгос судлалын багаас жил бүрийн хавар Солонгосын өдөрлөг зохион явуулдаг уламжлалтай. Энэ арга хэмжээ нь ШУТИС-ийн солонгос хэл суралцагч оюутнуудын солонгос хэл, соёлын мэдлэгийг дээшлүүлэх, сурах идэвхийг өрнүүлэх ач холбогдолтой.
Энэ жилийн өдөрлөгийг 2023 оны 4-р сарын 22-ны Бямба гарагт зохион байгуулж, ГХС-ийн Техник технологийн орчуулгын анги, МХТС, МехТС, БУХС-ийн 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд оролцлоо. Уг өдөрлөгийн үеэр хоёр төрлийн уралдааныг курс тус бүрээр явууллаа.
Kahoot программ ашиглан явуулсан шинэ үг цээжлэх уралдааны эхний шатанд тухайн курсийн бүх оюутан оролцож шинэ үгийн мэдлэгээр уралдсанаас эхний 10 байранд орсон оюутнууд хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцлоо. Хоёрдугаар шатанд оролцогчдоос 1, 2, 3-р байр болон шагналт байр хоёрыг шалгаруулав.
Дараах кинонд дуу оруулах уралдаанд оролцсон 1-р курсийн оюутнууд солонгос үлгэрт, 2-р курсийн оюутнууд солонгосын олон ангит киноны хэсэгт дуу оруулсан бөгөөд уралдааны 1-р шатны шалгаруулалтыг нүүр номын бүлгэмд тавьсан дүрс бичлэгээр шалгаруулж, 1-р курсийн 3 баг, 2-р курсийн 4 баг дараачийн шатанд шалгарсан юм. 4 сарын 22-ны өдөрлөгийн үеэр эдгээр багууд киноны дуу оруулж өрсөлдлөө.
1-р курсийн оюутнуудын дунд явуулсан шинэ үг цээжлэх уралдааны 1-р байранд М.Хулан/МХТС/, 2-р байранд Ө.Саруулсанаа/БУХС/, 3-р байранд О.Хонгорзул /БУХС/ нар шалгарч шагнал гардан авсан бол тусгай байрын шагналыг О.Маргад-Эрдэнэ/МХТС/, Б.Гуамарал/ГХС/ нар хүртлээ. Хүүхэлдэйн кинонд дуу оруулах уралдааны 1-р байрыг ГХС-ийн ‘샤이닝’ баг, 2-р байрыг БУХС-ийн ‘열정’ баг, 3-р байрыг МХТС-ийн ‘예쁜 개구리들’ баг тус тус эзэллээ.
Харин 2-р курсийнхний дунд зохиосон шинэ үг цээжлэх уралдааны 1-р байранд Д.Энхжин/МХТС/, 2-р байранд Б.Дашням/МХТС/, 3-р байранд Б.Ундармаа/МехТС/, тусгай байранд Ч.Баасанжав/МХТС/, Э.Даваажаргал /МХТС/ нар шалгарч шагнууллаа. Харин олон ангит кинонд дуу оруулах уралдааны 1-р байрыг МехТС-ийн ‘빛나’ баг, 2-р байрыг МХТС-ийн ‘여보세요’ баг, 3-р байрыг МехТС-ийн ‘토성’ баг эзэлж, МХТС-ийн ‘행복’ баг тусгай байранд шалгарлаа.
Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд оюутнууд авьяас чадвар, оюун билгээ дайчлан идэвхтэй оролцож, багш нар, шүүгчид, бүрэлдэхүүн сургуулиудын зөвлөх багш нар ихээхэн сонирхолтой, үр дүнтэй арга хэмжээ болсныг онцолж байлаа.
ШУТИС-ГХС-АСС
Солонгос хэлний баг
2023.04.25
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened