link

Усанд сэлэлтийн нэрэмжит тэмцээнд ШУТИС-ийн баг тамирчид оролцлоо
2012-06-04 21:50 Админ

Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборын Хилэм усан санд 6 сарын 1-2-нд “Энгүү тал” ХХК-ний нэрэмжит 2012 оны цомын төлөөх тэмцээн болж өндөрлөв.

БТСТ-ийн ахлах багш Ч.Навчаа дасгалжуулагчтай ШУТИС-ийн усан спортын баг тамирчид тус тэмцээнд хүч сорилоо. ШУТИС-ийн БИАС-ийн оюутан М.Алтангадас 100 м-ийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд хүрэл медаль, 100 м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд   хүрэл медаль тус тус хүртэж сайхан амжилт үзүүлсэн байна.

Тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагч, оюутан тамирчиддаа баяр хүргэж, спортын улам их амжилт хүсэн ерөөе.


ШУТИС-ийн НТС-ийн Биеийн тамирын тэнхим

Affiliated schools