link
Монгол улсад анх удаа 2000 оноос хойш ШУТИС-ийн харьяа Компьютер техник менежментийн сургуулийн зохион байгуулж байсан “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт өдөрлөгийг үргэлжлүүлэн зохион байгуулсаар өдгөө Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн Бизнесийн удирдлагын мэргэжилтнүүдийг 23 дахь жилдээ зохион байгуулж байна.
Манай сургуулийн Бизнесийн удирдлагын салбараас Маркетингийн мэргэжлийг сурталчлах зорилго бүхий “Маркетинг: өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт өдөрлөг 2023 оны 4-р сарын 19, 20, 21-ний өдрүүдэд тус сургууль дээрээ 23 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Үндэсний сугалаа”, “Skytel” групп, хамтран зохион байгуулагч “Мобифинанс” ББСБ ХХК тус тус оролцлоо.
Энэ үеэр 16 багийн 160 оюутан, зохион байгуулагч Маркетинг менежментийн 33 оюутан, нийт 50 гаруй аж ахуй нэгж, байгууллагын борлуулалтын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бөгөөд өөрсдийн авхаалж самбаа, оюун ухааны цар хүрээгээр бусдыгаа манлайлан :
Тэргүүн байранд- “Justice League”
Дэд байранд – “Born to win”
Гутгаар байранд – “Monsters of Marketing”
Тэргүүн байранд- “Musturn”
Маркетинг:Өчигдөр, Өнөөдөр, Маргааш сэдэвт өдөрлөг нь нийт Бизнесийн удирдлагын багцын оюутан залууст маркетингийн мэргэжлийг сурталчлан онол болон практик дадлагыг эзэмшүүлэхийн тулд нийт 3 үе шаттай оюутан залуусын авхаалж самбаа, авьяас чадварыг сорьсон даалгаврыг гүйцэтгүүлдэг билээ.
I-р шатанд оюутнууд өдөрлөгт оролцож үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудтай уулзаж тухайн компани бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулдаг ба нийт 48 гаруй аж ахуй байгууллага оролцсон. Мөн ерөнхий ивээн тэтгэгч Үндэсний сугалаа болон Skytel компанийн бэлтгэсэн даалгаврыг гүйцэтгэсэн болно.
II-р шатанд оролцогч багууд оюунаараа уралдан онолын тэмцээнд оролцсон.
III-р шатанд Өдөрлөгийн хүрээнд сурсан мэдсэн бүх зүйлээрээ уралдан мэндчилгээ, реклам, шилдэг постер бэлтгэж 16 багууд хоорондоо өрсөлдөж эхний гурван байр, Шилдэг маркетингтай баг, Шилдэг маркетер, Шилдэг борлуулалт, Шилдэг ПАУ тус тус шалгаруулдаг уламжлалтай билээ.
“Шилдэг оюутан” шагналаар - “No universe no marketing” багийн ахлагч Б.Цэнгүү
Оролцсон баг, оюутнууддаа сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened