link

“Дэлхийн түвшинд хүрсэн их сургууль байгуулах санаачилга-2012”сэдэвт олон улсын хурал боллоо
2012-06-08 23:12 Админ

“Дэлхийн түвшинд хүрсэн их сургууль байгуулах санаачилга-2012”сэдэвт олон улсын хурал 2012 оны 6 дугаар сарын 6-8-ны хооронд ШУТИС-д амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө. Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-ийн хувьд олон улсын түвшинд танигдсан Ази тивийн тэргүүлэх их сургуулиудын нэг болон хөгжих стратеги, бодлогын зорилт тавин ажиллаж байгаа тул дээд боловсролын сургалтыг хэрхэн бүтээлч, үр дүнтэй явуулах ба орчин үеийн их сургуулийн менежмент, оюутны хотхоны хөгжлийн цогц бодлого олон улсын туршлага, загвараас үр дүнтэй суралцан “World Class University”-д хүрэх арга замыг тодорхойлох зэрэг нэн тэргүүний шаардлага, бэрхшээлтэй асуудлууд тулгарч байгаа тул “Дэлхийн түвшинд хүрсэн их сургууль байгуулах санаачилга-2012” олон улсын хурал зохион байгууллаа.

 

Хурлыг олон улсын нэр хүнд бүхий “IEEE” болон “World Technopolis Association” зэрэг бусад түншлэгч байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд хурал үр өгөөж, үр дүнтэй боллоо. Монгол улсын дээд боловсролын хөгжил, шинэтгэлийн чиг хандлага түүний дундаас ШУТИС дэлхийд танигдсан их сургууль болон хөгжих их гарааны эхлэл, дэлхийд танигдаж олонд данстай болсон олон улсын тэргүүний их сургуулиудын туршлага, хөгжлийн энхэл, донхолыг хэлэлцэн шүүсэн дээд боловсролын хөгжил, бодлогын их чуулган болсон байна.

 

Энэхүү олон улсын их хурлын нээлтийн ёслолын үйл ажиллагаа болон хурлын үндсэн хуралдаанд ШУТИС-ийн “Хүндэт доктор”, АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуулийн ерөнхийлөгч агсан, “IEEE” байгуулагын ерөнхийлөгч профессор Ричард Говен, Япон улсын Олон улсын их сургуулийн ерөнхийлөгч, профессор Масакацү Мори сенсей, Солонгос улсын Дээд боловсролын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Кван Де Жүүн, ОХУ-ын Бауманы Техникын их сургуулийн проректор С.В.Коршунов, Польш улсын Шинжлэх ухаан технологийн AGH их сургуулийн дэд ерөнхийлөгч профессор Жержи Лез, БНХАУ-ын Бээжин хотын Жиаотон их сургуулийн профессор, ЮНЕСКО-ийн төлөөлөгч Ча Жангзонг болон дэлхийд нэртэй их дээд сургуулиудын ерөнхийлөгч, тэргүүнүүд үг хэлэн, өөрийн үнэ, цэнтэй арвин их туршлагаасаа хуваалцсан сонирхолтой илтгэлүүдийг тавьсан.

Тус хуралд манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудын төлөөлөгчид хурлын хэлэлцэх асуудлын чиглэлээр нийт 30-н илтгэлийг
•    “Creating a World Class University: Policy and Initiatives”- мэдлэгт тулгуурласан эдийн засгийн харилцааг бий болгоход их дээд сургуулиудын гүйцэтгэх үүрэг, дэлхийн түвшинд хүрсэн их сургуулийн академик зэрэглэлд нийцэх бүтээлч үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд, орчин үеийн их сургуулийн менежмент, оюутны хотхоны хөгжлийн цогц бодлого зэрэг нэн тэргүүний асуудлуудыг хэлэлцэх
•    “New Changes and Challenges in Engineering Higher Education” - инженерийн боловсролын шинэчлэл, ахисан түвшины сургалт, дэлхий нийтийн CDIO санаачлага, инженерийн боловсролын сургалтын арга зүй ба түүний шинэчлэгдсэн инноваци сургалтын хөтөлбөр, курулум зэрэг онцлог асуудлуудыг хэлэлцэх
•     “Developing University Excellence and Entrepreneurship”- их сургуулиас аж ахуйн нэгж, үйлдвэрлэлд чиглэсэн технологи дамжуулалт, антрепренёр их сургуулийг бий болгох орчин үеийн хамгийн шилдэг туршлага, загвар дээр үндэслэсэн төр, их сургууль ба бизнессын салбарын харилцан түншлэл зэрэг асуудлуудаар хэлэлцэх.
зорилго бүхий гурван салбар хуралдаанаар өөрсдийн илтгэлийг идэвх санаачлагатайгаар хэлэлцүүлсэнийг манай эрдэмтэн багш нар, бусад хуралд оролцогсод мэргэжлийн өндөр мэдрэмж, сонирхолоор хүлээн авч өндрөөр үнэлж байлаа.

 

“World Class University” гэсэн ойлголт тухайн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны явцад хүрсэн амжилтын түвшинг илэрхийлээд зогсохгүй, мөн даяарчлалын XXI зууны олон улсын дээд боловсролын салбарт өрсөлдөх чадвар тухайлбал үндэсний их, дээд сургуулиудын боловсролын чанар, сорилын илэрхийлэлтэй салшгүй холбоотой байдаг. Иймээс ч дэлхийн олон улс оронд дээд боловсролын чанар, үндэсний их сургуулиудын олон улсын боловсролын салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бэхжүүлэх тусгайлсан хөтөлбөр, боловсролын бодлогыг амжилттай боловсруулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар улс орны нийгэм эдийн засгийн хөгжил дэвшил, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн харилцаанд шилжих үйл ажиллагаанд их, дээд сургуулиудын гүйцэтгэх үүрэг, дээд боловсролын хөгжил, шинэчлэлийн асуудлуудыг оюутны хотхоны хөгжилтэй уялдуулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
Дээд боловсролын салбар дахь ололт, амжилт, тулгарч буй бэрхшээл, сорил “Дэлхийн түвшинд хүрсэн их сургууль”-ийн шилдэг туршлагатай танилцах мөн Монгол улсын дээд боловсролын олон улсын боловсролын салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлого, стратеги асуудлуудлыг хэлэлцэхэд Монгол улсын нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлт, шинэчлэл, хөгжилд ШУТИС-ийн зүгээс vзvvлэх үр нөлөөг дээшлүүлэхэд инженерын боловсролын шинэтгэлтэй уялдуулан харилцан мэдээлэл солилцох, мэдлэг олгох, асуудал дэвшүүлэх, улмаар шилдэг туршлагаас суралцах шаардлага бидэнд байгаа тул энэхүү олон улсын их хурал чухал ач холбогдолтой байлаа.


Инноваци, Технологи Дамжуулалтын Алба

Affiliated schools