link
ШУТИС-ийн Англи хэлний Академиас нийгмийн халамжийг үзүүлэх мөн оюутны чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор 2023-2024 оны хичээлийн жилд “Work-Scholarship” хөтөлбөрийг зарлаж байна. Уг хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 15 хүртэлх кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд оюутанд сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэн ажлын дадлага, туршлагатай болж, найрсаг хамт олны дунд сурч хөгжих боломжоор хангана.
“Work-Scholarship” хөтөлбөрийн хүрээнд:
Оффисын туслах ажилтан (1 оюутан)-ыг сонгон шалгаруулж авна.
Хамрах хүрээ:
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 1-3-р курсын оюутнууд
Хугацаа:
2023 – 2024 оны хичээлийн жил. Хөтөлбөрт хамрагдсан оюутан гэрээг сунган төгсөх хүртлээ ажиллах боломжтой.
Тавигдах шаардлага:
- Дүнгийн голч 3,0-с дээш байх
- Зуны амралтаараа ажиллах боломжтой байх
- Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Цагийн менежмент сайтай
- Хувийн зохион байгуулалттай
- Багаар ажиллах чадвартай
- Бүтээлч, санаачлагатай
- Өөрийгөө хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой.
Сонгон шалгаруулалт:
Шаардлагыг хангасан оюутнуудтай эргэн холбогдож ярилцлага хийнэ. Ярилцлагад тэнцсэн тохиолдолд “Work-Scholarship” хөтөлбөрийн цагийн ажилтнаар ажиллах гэрээ байгуулан ажиллана.
Анкетыг татаж авч бөглөн 2023 оны 05 сарын 31 өдрийн 18:00 цагаас өмнө english_academy@must.edu.mn хаягаар илгээнэ үү.
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022