link

НҮБ-ын ХХААБ-ын “Promotion of underutilized indigenous food resources for food security and nutrition in Asia and the Pacific” олон улсын хуралд оролцоод ирлээ
2012-06-11 22:06 Админ

2012 оны 5 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 3-ны хооронд Тайланд улсын Кхон Каен  их сургуульд зохион байгуулсан “Promotion of underutilized indigenous food resources for food security and nutrition in Asia and the Pacific” олон улсын хуралд Хүнсний Инженер Биотехнологийн Сургуулийн захирал Ж.Туяацэцэг, тэргүүлэх профессор Г.Энхтайван, дэд профессор Я.Алтанцэцэг  болон Сулин хайрхан ХХК-ийн захирал Д.Ганболд нар амжилттай оролцоод ирлээ.

Профессор Г.Энхтайван “Indigenous food recourse for food security and nutrition in Mongolia” сэдвээр илтгэл тавьж, тус сургуулийн эрдэмтэн багш нарын судалгааг  5 ханын илтгэлээр танилцуулсан байна.

Хуралд НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Ази номхон далайн ба арлын орнуудын биологийн төрөл зүйлийн судалгааны олон улсын байгууллага, Нэгдсэн үндэстний их сургууль, Дэлхийн загасны нийгэмлэг, Дэлхийн хүнсний ногооны төв, Японы хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний олон улсын төв(JIRCAS) болон дэлхийн 31 улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яамдын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд, судлаачид оролцов. Хэлэлцсэн гол асуудал нь дэлхийн хүнсний хомсдол, шийдвэрлэх арга зам, улс үндэстнүүдийн хүнсний нөөц, шинэ хүнсний чиглэлүүдийн талаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг, санамж, зөвлөгөө боловсруулав.

Хурлын үеэр хүнсний хангамж нөөц болон шинэ төрлийн хүнсний талаар мэдээлэл сурталчилгаа, үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд МУ-аас ШУТИС-ийн ХИБС-ийн байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн, Хөвсгөл хүнс ХХК, ШУҮ-ийн Монэнзим ХХК, Сулин хайрхан ХХК-ийн байгалийн гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн, сурталчилгаа, бүтээгдэхүүний амталгаа явуулав.

Хурлын хүрээнд Тайланд улсын хүнсний зориулалтаар шавьж үржүүлж, мөөг тарималжуулдаг компанийн үйл ажиллагаатай танилцав.

НҮБ- ийн ХХААБ- аас ШУТИС-ийг  2013 онд  “Биологийн төрөл зүйл, тогтвортой хоол хүнс ба эко систем” олон улсын хурал зохион байгуулахыг санал болгосон байна.

Affiliated schools