link
“Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа” төслийн баг нь “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд “Innovation of Power Energy Transmission and Distribution” сэдэвт Монгол-Японы хамтарсан семинарыг 2023 оны 08 сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус семинарын үйл ажиллагаанд ШУТИС-ЭХС, Япон улсын их дээд сургуулиудын судлаачдаас гадна Монголын эрчим хүчний салбарын байгууллагуудын инженер техникийн ажилтнууд танхим, цахим хэлбэрээр идэвхтэй оролцож өөрсдийн хийж буй судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгүүдийг хэлэлцүүлж санал бодлоо солилцож харилцан туршлагаа хуваалцлаа. Тэдний дотор Токиогийн их сургуулийн Проф. Огимото Казүхико, Проф. Фүжии Такаши, Айчигийн их сургуулийн Проф. Года Тадахиро, Рюүкюүгийн их сургуулийн Проф. Канеко Эйжи, Кюүшүгийн технологийн дээд сургуулийн Проф. Оцука Шиняа, Токиогийн эрчим хүчний их сургуулийн Кошизука Тадаши, Мори Шунки, Күрүмэгийн технологийн дээд сургуулийн Проф. Харада Кацухико зэрэг 8 профессор судлаачид танхимаар биечлэн оролцсон ба Ашикагагийн их сургууль, Кюүшүгийн их сургууль, Сайтамагийн их сургууль, Күмамотогийн их сургууль, Гифүгийн их сургууль зэрэг их дээд сургуулиудын профессорууд цахимаар оролцон илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.
Энэхүү хамтарсан семинарыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ЦДҮС ТӨХК, УБЦТС ТӨХК, Клин энержи ХХК, Клин энержи Ази ХХК-д гүнээ талархлаа илэрхийлэхийн ялдамд улс орны эрчим хүчний гал голомтыг бадрааж буй хамт олонд нь ажлын амжилт хүсэн ерөөе.
Мөн Оюу толгой ХХК, MMS Engineering LLC, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Төмөр замын дээд сургууль, БЗӨБЦТС ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг Монгол улсын эрчим хүчний салбарын байгууллагууд өөрсдийн инженер техникийн ажилтнуудаа семинарт оролцуулж хамтран ажилласанд талархлаа илэрхийлье.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened