link
ШУТИС-ийн МХТС, APNIC, Infocert ХХК хамтран төрийн болон бизнесийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд зориулан жил бүр зохион байгуулагдаж байгаа практикт суурилсан "Cyber Security Workshop"-ийг 2023 оны 10 сарын 10-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд 2 дахь удаагаа үнэ төлбөргүй зохион байгууллаа.
Уг нэг өдрийн семинараар APNIC-ийн интернэтийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Адли Вахид (Adli Wahid) кибер аюулгүй байдал, халдлагын хэлбэр сэдвээр онолын илтгэл болон пакет дүн шинжилгээ, Honeypot халдлагыг илрүүлэх, анхан шатны санах ойн дүн шинжилгээ зэрэг практик сургалт хийлээ.
Семинарт Mobinet, Skymedia, Нийслэлийн онцгой байдлын газар, ITZone, МҮОНРТ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Гаал татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гэрэгэ систем, Max груп, Номин холдинг болон Gemnet LLC зэрэг байгууллагуудын 30 орчим мэргэжилтэн хамрагдсан бөгөөд семинарт оролцогчдод сертификат олгов. Хамтран зохион байгуулсан Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын хамт олонд талархал илэрхийлье.
Workshop-д хамрагдан өөрийн мэдлэг болон ур чадвараа нэмэгдүүлэн суралцсан нийт инженерүүддээ цаашдынх нь ажилд амжилт хүсье.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened