link

Англи хэлний 29 дэх олимпиадыг амжилттай зохион байгуулав
2023-11-23 12:25 ЗАА

2023 оны 11 сарын 1-20-ны хооронд Англи хэлний 29 дэх олимпиадыг “INSPIRING LEADERSHIP” уриа дор амжилттай зохион байгууллаа. ШУТИС-ийн оюутны англи хэлний мэдлэгийг сайжруулах, сурах сонирхлыг өрнүүлэх, англи хэлээр ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог иргэн болгон төлөвшүүлэх, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох зорилгоор тус олимпиадыг зохион байгуулж, олимпиадын шүүгчээр АНУ-ын ЭСЯ-ны англи хэлний мэргэжилтэн багш Скот Пүтит, МУИС-ийн мэргэжилтэн багш Винсент Рам Акино болон англи хэлний багш нар ажиллав.

2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт тусгагдсан Харилцааны англи хэл (S.CEM101), Шинжлэх ухаан технологийн англи хэл (S.ESМ201), Бизнес менежментийн англи хэл (S.EBM201), Инженерийн англи хэл II (S.EGM211), Инженерийн англи хэл III (S.EGM311), Тусгай зориулалтын англи хэл (S.ESP310) хичээлийг судалж буй инженер технологи, бизнесийн хүмүүнлэгийн оюутнууд 3 шатны ганцаарчилсан болон багийн төрөлд амжилттай оролцлоо.Олимпиадын эхний шатанд нийт 2500 оюутан EF set онлайн шалгалт өгснөөс С1, С2 түвшний хамгийн өндөр оноо авсан нийт 101 оюутан 2-р шатанд шалгарсан. Оюутнууд олимпиадын 2 болон 3-р шатанд эсээ бичлэг, постер илтгэл, жүжигчилсэн тоглолт зэргээр өөрсдийн англи хэлний бичих, ярих, илтгэх ур чадвараар өрсөлдөж, шүүгчдийн саналаар нийт 42 оюутан 1,2,3, тусгай байр тус тус эзэлсэн.

Үүнд:

  • S.CEM101 хичээлээр: 1-р байр –ЭХС-ийн баг, 2-р байр – БУХС-ийн баг, 3-р байр – БАС-ийн баг, Тусгай байр – ГУУС-ийн баг
  • S.ESМ201, S.EBM201, S.EGM211 хичээлээр: 1-р байр – МХТС-ийн баг, 2-р байр – Өмнөговийн Технологийн ДС-ийн баг, 3-р байр – ЭХС-ийн баг, Тусгай байр - БУХС -ийн баг
  • S.ESP 310, S.EGM311 хичээлээр: 1-р байр – МХТС-ийн I баг, 2-р байр – ҮТС-ийн баг, 3-р байр – МХТС-ийн II баг, Тусгай байр – ГУУС, БАС -ийн багууд тус тус шалгарлаа.

Бидний ажлыг дэмжин хамтран ажилласан ШУТИС, Оюутны хөгжил, соёл үйлчилгээний алба, 1.000.000 төгрөгийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр S.ESP 310 хичээлийн олимпиадын эхний 5 байрыг ивээн тэтгэсэн Монгол Эм Импекс Концерн болон идэвхтэй оролцсон нийт оюутан залуус, олимпиадыг зохион байгуулсан Англи хэлний тэнхимийн багш нар, АНУ-ын мэргэжилтэн багш нарт ГХС-ийн удирдлага, нийт хамт олныхоо өмнөөс талархал дэвшүүлье.

Та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.

  

 

 

 

Affiliated schools