link

ШУТИС-ийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг” УЛСЫН НЭЭЛТТЭЙ IV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
2023-11-28 15:39 ЗАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ШУТИС-ийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ IV олимпиад 2023 оны 11-р сарын 25-нд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба 1-р шатыг 2023 оны 10-р сарын 23-наас 30-ны хооронд онлайнаар зохион байгуулсан.

Тус олимпиад ШУТИС-ийн хичээлийн VI байр болох МХТС дээр болж, эхний шатнаас шалгарсан ШУТИС-ийн МХТС, БУХС, МТС, ЭХС, ҮТС, БАС, ГУУС, МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХААИС-ийн Эдийн Засаг, Бизнесийн Сургууль, ХААИС-ийн ХШУС, Мандах Их Сургуулийн Инженер Эдийн Засгийн Сургууль, Глобал удирдагч Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Улаанбаатар Эрдэм Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Технологийн Цогцолбор Сургууль зэрэг нийт 18 их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо. Хувь хүний гүйцэтгэлийн төрөлд 200 гаруй оюутан, багийн төрөлд 19 баг амжилттай оролцож, өргөмжлөл, батламж олгов. Олимпиадын үйл ажиллагаанд дээрх сургуулиудын 23 багш амжилттай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүллээ. Олимпиадад оролцсон оюутнуудаас хувь хүний гүйцэтгэлийн төрөлд нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 1, гуравдугаар байр 1, тусгай байр 2 оюутан, багийн гүйцэтгэлийн төрөлд мөн нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 1, гуравдугаар байр 1, тусгай байр 2 -ыг шалгаруулав.

Хувь хүний гүйцэтгэлийн төрөлд:

  • Тэргүүн байрыг
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Програм хангамжийн инженерчлэл” хөтөлбөрийн 2 курсын оюутан Г.Сугар;
  • Хоёрдугаар байрыг
    • МУИС-ийн Мэдээллийн технологи, Электроникийн Сургуулийн “Хэрэглээний математик” хөтөлбөрийн 4 курсын оюутан Н.Жавхлан (Удирдагч багш доктор, дэд профессор Ж.Энхбаяр М.Хулан)
  • Гуравдугаар байрыг
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Кибер аюулгүй байдал” хөтөлбөрийн 2 курсын оюутан С.Буджав;
  • Тусгай байрыг
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Мэдээллийн технологи” хөтөлбөрийн 1 курсын оюутан А.Билгүүн;
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Програм хангамжийн инженерчлэл” хөтөлбөрийн 2 курсын оюутан Н.Ган-Эрдэнэ нар эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Багийн гүйцэтгэлийн төрөлд:

  • Тэргүүн байрыг
    • МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн “Статистик” хөтөлбөрийн 4-р курсын оюутан Ч.Цэрэндулам ахлагчтай Н.Жавхлан, Б.Энхтүвшин, О.Мөнхжаргал бүрэлдэхүүнтэй баг (Удирдагч багш доктор, дэд профессор Ж.Энхбаяр М.Хулан);
  • Хоёрдугаар байрыг
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Програм хангамжийн инженерчлэл” хөтөлбөрийн 2-р курсын оюутан Д.Бүрэнтөгс ахлагчтай Э.Жавхлан, О.Шанхүү, Т.Даваажаргал бүрэлдэхүүнтэй баг;
  • Гуравдугаар байрыг
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Мэдээллийн технологи” хөтөлбөрийн 1-р курсын оюутан Б.Билэгсайхан ахлагчтай А.Билгүүн, Т.Дашзэвгэ, М.Лхагва-Очир бүрэлдэхүүнтэй баг;
  • Тусгай байрыг
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Мэдээллийн систем” хөтөлбөрийн 2-р курсын оюутан Б.Пүрэвжаргал ахлагчтай Ү.Мөнхтуяа, Г.Мөнхбадрах, М.Тамир бүрэлдэхүүнтэй баг;
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Өгөгдлийн ухаан” хөтөлбөрийн 1-р курсын оюутан Д.Цээноров ахлагчтай Г.Цэрэннадмид, Т.Тэргэл, Ц.Гантулга бүрэлдэхүүнтэай баг эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Олимпиадад оролцсон сургуулиуд, оюутнуудаа бэлтгэн оролцуулсан болон зохион байгуулсан багш нартаа, амжилттай оролцсон оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.  Эрдмийн үйлс түгэн дэлгэрэх болтугай!

 

 

 

 

 

Affiliated schools